Дэлхий | 2 мин уншина

Японд тархаад буй стрептококкийн халдвар дэлхийн бусад оронд тархах эрсдэлтэйг анхааруулжээ

Японд тархаад буй стрептококкийн халдвар дэлхийн бусад оронд тархах эрсдэлтэйг анхааруулжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 3
Японы эрүүл мэндийн салбарынхан үхэлд хүргэж болзошгүй хоолойн стрептококкийн халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг анхаарууллаа. Японд 2024 оны эхний гурван сард бүртгэгдсэн стрептококкийн  шокийн хам шинжийн (STSS) тохиолдлын тоо 600 гаруй болсон нь өнгөрсөн оны нийт 941 тохиолдлын талаас илүү хувь юм. Ахмад настнуудад энэ халдварын хүндрэлийн эрсдэл өндөр байдаг ч Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ төрлийн өвчлөл 50-аас доош насны өвчтөнүүдийн  нас барах шалтгаан болж байна.
2023 оны долоодугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд 50-аас доош насны 65 өвчтөний гуравны нэг нь буюу 21 хүн халдварын улмаас нас барсан гэж “The Guardian” мэдээлжээ.  STSS-ийн ихэнх тохиолдлууд нь стрептококк пиоген буюу стрептококк А гэж нэрлэгддэг нянгаар үүсгэгддэг. А стрептококк нь янз бүрийн халдварыг үүсгэдэг бөгөөд ихэнх нь хөнгөн хэлбэрийн, амь насанд аюул учруулахгүй ч STSS нь стрептрептик А нь  хамгийн хүнд, үхлийн аюултай хэлбэр юм. Олон улсын халдварт өвчин судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Пол Тамбьяа Стрептик А-аар халдварласан зарим өвчтөнд бактери нь бие махбодид хурдан нэвтэрдэг хорт бодис үүсгэдэг гэжээ.
STSS-тэй өвчтөнүүд цусны даралт багасах эсвэл олон эрхтний дутагдлаас болж нас бардаг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өвчтөнд стрептококкийн нян илэрсэн үед ихэвчлэн STSS оношлогддог ба цусны даралт буурах эсвэл бөөр, элэг зэрэг хоёр ба түүнээс дээш эрхтэнтэй холбоотой асуудал зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.  Хэд хэдэн ерөнхий эмч нар STSS нь маш ховор тохиолддог бөгөөд 10-20 жилийн турш практикт тохиолдож байгаагүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн уг халдвар дэлхийн улс орнуудад тархах эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: Тodayonline.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн