Дэлхий | 1 мин уншина

Навальныйгийн хэргийг сурвалжилсан сэтгүүлчийг хорьжээ

Навальныйгийн хэргийг  сурвалжилсан сэтгүүлчийг хорьжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 3
Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный болон бусад тэрс үзэлтнүүдийн шүүх хурлыг сурвалжилж байсан Оросын сэтгүүлчийг хэт даврагч үзэлтэй холбоотойгоор хорих шийдвэр гаргажээ.
Шүүхийн ажилтнууд Антонина Фаворскаяг гуравдугаар сарын эхээр баривчилжээ. Баасан гарагт Москвагийн Басманный дүүргийн шүүх түүнийг дор хаяж тавдугаар сарын 28-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан байна. Мөрдөн байцаагчдын хүсэлтээр шүүх хурлыг хаалттай явуулжээ. Фаворская болон түүний өмгөөлөгч шийдвэрийг эсэргүүцсэн талаар бие даасан мэдээллийн “Mediazona” сайт мэдээлэв.
“Би хаалттай процессыг бүрэн эсэргүүцэж байна. Хэвлэлүүд энд юу болоод байгааг, намайг юу гэж буруутгаж байгааг мэдэх хэрэгтэй" гэж Фаворскаяг үзэж байгаа аж. Түүнийг Оросын эрх баригчид хэт даврагч гэж үзсэн Навальныйгийн авлигатай тэмцэх сангаас материал цуглуулж, видео бичлэг, нийтлэл бэлтгэж, засварласан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнийг хэт даврагч бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгаж, зургаан жил хүртэл хорих ялаар шийтгэж магадгүй аж.
Фаворскаяг анх гуравдугаар сарын 17-нд Навальныйгийн булшинд цэцэг өргөснийхөө дараа баривчилжээ.
undefined
Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэлэхдээ, Фаворская Сангийн платформ дээр юу ч нийтлээгүй бөгөөд түүнийг сэтгүүлч учраас Оросын эрх баригчид түүнийг онилсон гэж үзэж байна. Тэрбээр энэ сард Орос даяар баривчлагдсан зургаан сэтгүүлчийн нэг байсан гэж "Хил хязгааргүй сурвалжлагчид" хэвлэлийн эрх чөлөөний байгууллага мэдэгджээ.
Эх сурвалж: АР
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн