Спорт | 1 мин уншина

Тайландад хүндийн өргөлтийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ

Тайландад хүндийн өргөлтийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 3
Тайландын Пукет хотод хүндийг өргөлтийн дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 110 орны 459 тамирчин өрсөлдөж байгаа юм. Үүнээс 231 нь эрэгтэй, 228 нь эмэгтэй тамирчин аж.
Тэгвэл манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин, 59 кг-д Э.Энхтамир нар өрсөлдөх юм. Түүнчлэн, олон улсын шүүгч Л.Одгэрэл энэхүү тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
“Парис-2024” олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн