Дэлхий | 4 мин уншина

Танилц: 2025 он гэхэд эдийн засгаараа тэргүүлэх 10 орон

Танилц: 2025 он гэхэд эдийн засгаараа тэргүүлэх 10 орон
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
Геополитикийн хямрал, цар тахлын үр дагавар үргэлжилсээр байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Гэсэн хэдий ч ирээдүйн таамаглал нь дэлхийн эдийн засагт найдвар төрүүлж буй дүр зургийг харуулж байна.
ОУВС-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн төлөвийн дагуу 2024 онд дэлхийн эдийн засаг 3.1, 2025 онд 3.2 хувиар өсөх төлөвтэй байна. Сүүлийн үеийн таамаглал нь 2023 оны аравдугаар сарын эдийн засгийн төлөвийн ДНБ-ий өсөлтөөс арай өндөр байна. Гэсэн хэдий ч урьдчилсан тооцоо нь түүхэн дундаж өсөлтийн 3.8 хувиас доогуур хэвээр байна. Инфляц төсөөлж байснаас хурдан буурч, 2024 онд 5.8, 2025 онд 4.4 хувьд хүрэх төлөвтэй байна гэж таамаглажээ. Инфляцын энэхүү бууралт нь тогтвортой өсөлттэй зэрэгцэн эдийн засгийн хүнд хэлбэрийн уналтын эрсдэлийг багасгаж байна. Инфляц буурч байгаа нь улс орнуудад бүтээмж, урт хугацааны өсөлтийг сайжруулахын тулд төсвийн нэгдмэл байдал, зорилтот бодлогод анхаарлаа хандуулах боломжийг олгож байна. Хэдийгээр тогтвортой өсөлтийн төсөөлөл байгаа хэдий ч хүн амын өсөлтийн хурд буурч байгаа зэрэг хэд хэдэн сорилт мөн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Төлөвлөсөн хүн амын тоо өмнөх арван жилийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц удаашралтай байгааг харуулж байна. Энэхүү өөрчлөлт нь эдийн засагчдын таамаглаж буйгаар бүтээмж сулрах зэрэг хүчин зүйлсийн хамт эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзэж буй. Харин ч урт хугацааны хэтийн төлөв нь ялангуяа Азийн орнуудын хувьд нэлээд тогтвортой дүр зургийг харуулж байна.
“Fathom Consulting”-ийн таамагласнаар Хятад, Энэтхэг зэрэг Азийн эдийн засаг ДНБ-ий хамгийн өндөр хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийг тэргүүлэх төлөвтэй байна. 2050 он гэхэд эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх 10 орон.
10. Их Британи
ДНБ: 5.37 их наяд доллар
Европын хоёр дахь том эдийн засаг болох Нэгдсэн Вант Улс 2050 он гэхэд эдийн засаг нь 10-р байр хүртэл ухрахаар байгаа аж.
9. ХБНГУ
ДНБ: 6.14 их наяд доллар
Герман улс 2050 он гэхэд хүн ам нь цөөрөх орнуудын тоонд орохоор байна. Германд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-д эзлэх хувь нь 2025 он гэхэд 20 хувь болж буурах төлөвтэй байна.  Тус улс 2050 он гэхэд дэлхийн ес дэх том эдийн засаг болно.
8. Япон
 ДНБ: 6.78 их наяд доллар
Электрон бараа, автомашины экспортоор хангагдсан Япон улс нь 2022 онд 4.5 их наяд ам.долларын ДНБ-ээр Азидаа хоёр дахь том эдийн засаг, дэлхийн гурав дахь том эдийн засаг юм. Гэсэн хэдий ч 2050 он гэхэд энэ жагсаалтын наймдугаар байр хүртэл ухрахаар байна.
7. Мексик
ДНБ: 6.86 их наяд доллар
Мексик бол Латин Америкийн бүс нутгийн хамгийн том экспортлогчдын нэг бөгөөд тус улсын ДНБ нь 1.5 их наяд ам.долларт хүрчээ. Ингэснээр ойрын жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын тоонд орох төлөвтэй байна.
6. Орос
ДНБ: 7.13 их наяд доллар
Газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй Орос  2050 онд ч  дэлхийн хамгийн том арван эдийн засгийн тоонд багтсан хэвээр байх болно. 2050 онд Орос 7.13 их наяд долларын ДНБ-ээр дэлхийн зургаа дахь том эдийн засаг болно гэж таамаглаж байна.
5. Бразил
ДНБ: 7.54 их наяд доллар
Бразил 2050 онд Герман, Япон, Их Британийг ардаа орхин дэлхийн тав дахь том эдийн засаг болно. Түүний өсөлтийн ихэнх хэсэг нь байгалийн баялаг, залуу хүн амтай холбоотой байх аж.
4. Индонез
 ДНБ: 10.50 их наяд доллар
Индонез бол дэлхийн хамгийн олон хүн амтай улсуудын нэг юм. 2050 он гэхэд дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болно гэж төсөөлж байна. Одоогийн байдлаар дэлхийн 16 дахь том эдийн засагтай, зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай улс юм.
3. АНУ
ДНБ: 34.10 их наяд доллар
АНУ бол дэлхийн хамгийн том эдийн засагтай төдийгүй дэлхийн хамгийн хүчирхэг орон юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын доллар нь дэлхийн хамгийн хүчтэй валютуудын дунд нэгдүгээрт бичигддэг бөгөөд ногоон валют дэлхийн нөөц валют статусаа хадгалсаар байна. 20-р зууныг Америкийн зуун гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч 2050 он гэхэд тус улс эдийн засгийн ноёрхлоо алдахаар байна . АНУ 2050 онд Хятадаас доош унаж, Энэтхэг гурав дахь том эдийн засаг болно гэж PwC таамаглаж байна.
2. Энэтхэг
ДНБ: 44.13 их наяд доллар
PwC Энэтхэгийг 2050 он гэхэд АНУ-ыг гүйцэж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болно гэж таамаглаж байна. 2032 он гэхэд Японы эдийн засгийг гүйцэж түрүүлнэ гэж таамаглаж байна. 2050 он гэхэд тус улс дэлхий дахинд илүү их үүрэг гүйцэтгэхээр байна.
1. Хятад
ДНБ: 58.50 их наяд доллар
Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж, дэлхийн ДНБ-ий 20-иос доошгүй хувийг эзэмшинэ гэж PwC-ийн "Дэлхий 2050 он" тайландаа тусгажээ. Одоогоор найман орон ам.долларын оронд Хятадын юаниар худалдаа хийж эхэлсэн эсвэл төлөвлөж байна.
Эх сурвалж: YahooNews
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн