Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн финалд шалгарсан хоёр баг ирэх сард Азийн аваргуудын лигт тоглохоор болсон. Тус тоглолт ирэх сарын 3-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д болох хуваарьтай.Тэгвэл манай улсаас оролцох Хасын Хүлэгүүд баг Т.Санчираар хүч зузаатгажээ. Түүний хувьд 2023-2024 оны Үндэсний дээд лигт Налайх Бизоноос тоглож, аваргын цомыг алсаас харж үлдсэн юм.Хэдийгээр аварга болоогүй ч тэрээр хуучин багтаа буюу Хасын Хүлэгүүд багтай Азийн аваргуудын лигт өрсөлдөхөөр болсон гэдэг нь ФИБА-ийн албан ёсны сайт дээр ил боллоо. Харин одоо тус багийн зүгээс Т.Санчирыг нэгтгэсэн гэдгээ зарлах л үлдлээ.Т.Санчирын хувьд 2012-2014 он, 2016 он гээд Хасын Хүлэгүүд багтай олон арван хожлыг авч, их гурвалаар явж байсан билээ. Бүрэлдэхүүн: