Үйл явдал | 2 мин уншина

Оюу толгой ХХК-ийн мэдэгдэл: Хууль зөрчөөгүй, ажилчдын үндсэн цалин, нэмэгдэлд өөрчлөлт ороогүй

Оюу толгой ХХК-ийн мэдэгдэл: Хууль зөрчөөгүй, ажилчдын үндсэн цалин, нэмэгдэлд өөрчлөлт ороогүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
Оюу толгой ХХК-ийн ажилчид өнөөдөр цалин, хөлстэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Ажилчид Үйлдвэрчний эвлэлдээ итгэхгүй байгаа учраас өөрсдөө мэдээлэл хийж, Оюу толгой ХХК-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдээлсэн юм. Тэгвэл ажилчдын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Оюу толгой ХХК-аас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
"Өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өдөр манай ажилтнуудын зарим төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулан цалин хөлсний өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотой “Оюу толгой” компанийн зүгээс албан байр суурийг хүргэж байна.  
Юун түрүүнд “Оюу толгой” компани ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн  цалин, бусад нэмэгдэл, олговор, хөнгөлөлтүүдэд огт өөрчлөлт оруулаагүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа гэдгийг мэдэгдэж байна. Тухайлбал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа.  
Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-той байгуулсан хамтын гэрээ, ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний аливаа зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг компанийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  
Харин “Оюу толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм.  
Дээрх шийдвэртэй холбогдуулан “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) болон “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдан, ажиллаж байна.  
 Ажлын хэсэг энэ хугацаанд Журмын нэмэлтийг хэрэгжүүлэх суурь шалтгааныг тодорхойлох хүрээнд “Оюу толгой” компанийн 2019-2023 оны хоорондох хугацааны буюу сүүлийн 5 жилийн ажиллах хүчний мэдээлэл, ажиллагсдын тоо, цалин хөлсний зардлыг харьцуулан шинжилсэн бөгөөд Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгэн нийт ажилтнууд болон компанийн удирдлагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.   
Тус Ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс дараагийн алхам руугаа шилжин орж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдэл гаргахаар ажиллаж байна" гэжээ.  
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн