УИХ-аас “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороог өнгөрсөн онд байгуулсан. Тэгвэл тус хорооны нотлох баримтыг хянан, шалгах нээлттэй сонсголыг хийх хугацаа ойртоод буй. Гэтэл Түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн зүгээс холбогдох албан байгууллага, албан тушаалтнууд нотлох баримтыг ирүүлэхгүй, нуун далдалж, түр хорооны ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулж байна хэмээгээд байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр хяналт, шалгалтын ажилд саад учруулж буй байгууллагуудыг нийтэд зарлалаа.