“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой нүүрсний ордод хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Монгол дахь хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани юм.