Дэлхий | 1 мин уншина

Ши Жиньпин Үндэсний чөлөөлөх армийн есөн офицерыг чөлөөлжээ

Ши Жиньпин Үндэсний чөлөөлөх армийн есөн офицерыг чөлөөлжээ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27

Ши Жиньпин Батлан хамгаалахын шинэ сайдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр томилсон.

Батлан хамгаалахын хуучин сайд Ли Шанфуг аравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурал санал хураалтаар огцруулсан. АНУ-ын тагнуулын мэдээллүүд өөрчлөлтийн шалтгааныг авлигатай холбоотой гэж үзэж байна. Тэгвэл Үндэсний чөлөөлөх армийн есөн офицерыг мөн л суудлаас нь чөлөөлсөн байна. Албан тушаалаас чөлөөлөгдсөн нь тэдгээр офицеруудыг баривчилж, яллах үүд хаалгыг нээж байгаа гэдгийг ажиглагчид онцолж байна.

Хятадын Засгийн газар 2017 оноос хойших цэргийн худалдан авалтын талаар мэдээлэх "тусгай шугам"-тай болсон. Бээжин мөн сүүлийн өдрүүдэд АНУ-ын Тайваньтай гэрээ байгуулсан таван компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан. АНУ-ын Батлан хамгаалах яамны тооцоолсноор Хятад улс 2035 он гэхэд 1500 цөмийн цэнэгт хошуутай болох төлөвтэй байна. Одоогоор 410 цөмийн цэнэгт хошуутай болно гэж тооцоо бий.

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн