Технологи | 1 мин уншина

“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна

“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан. Гэсэн хэдий ч, төхөөрөмжийг эрт авсан зарим хэрэглэгчид хэт халалтын талаар гомдол мэдүүлж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр  байна.
“Apple” програм хангамжийн шинэчлэлтийг хийж, асуудлыг шийдсэн. Гэвч “iPhone 15”-ын зарим хэрэглэгч гар утсаа хэт халсан тухай гомдоллосон хэвээр байна.
“Apple”-ийн олон нийтийн форум дээр нэг хэрэглэгч “iPhone 15 Pro Max”-ыг  ашиглаагүй байсан ч халж байна гэж мэдэгджээ. Өөр нэг хэрэглэгч "Миний “15 Pro Max халж, батарей нь маш хурдан дуусаж байна" гэжээ.
Аравдугаар сарын 7-нд “Apple” “iOS 17”-ийн шинэчлэлтийг гаргасан бөгөөд энэ нь асуудлыг шийдвэрлэх болно гэж мэдэгдсэн. Гэхдээ шинэчлэлт гарахаас өмнө “iPhone” үйлдвэрлэгч CNET “Бид iPhone-ыг тооцоолж байснаас илүү халахад  хүргэдэг хэд хэдэн нөхцөл байдлыг тодорхойлсон” хэмээж байсан юм.
Эх сурвалж: Dijitaltrends
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн