Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өчигдөр Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах хуулийн заалттай.2024 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс урьдаж 2020 оны УИХ-ын сонгуульд олонхийн суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү гэдэгт хариулт хайх нь зүй ёсны асуудал. Ялалт байгуулсан намын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байдлаар хэрэгждэг.Үндэсний аудитын газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2021-2023 оны байдлаар 70.5 хувийн гүйцэтгэлтэй, зарим бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Задалбал,-Хүний хөгжлийн бодлогын хэрэгжилт 67 хувь,-Эдийн засгийн бодлогын хэрэгжилт 59 хувь-Засаглалын бодлогын хэрэгжилт 74 хувь