Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам батлах, мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах аж.
Бага хурлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлсэн байна. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтэд шинэчлэл хийнэ, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаатай.