Бүгд найрамдах Солонгос улсын Гадаад хэргийн яам даваа гаригт тус улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг шинээр томилсон талаар мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Дотоод хэргийн яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан захирал Чой Жин Вон тус улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон байна. Шинэ Элчин сайд Чой Жин Вон нь БНСУ-аас АНУ-д суух Элчин сайдын яамны зөвлөх, БНСУ болон АНУ-ын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай дипломатч аж. Харин 2022 оны арванхоёрдугаар сард БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Ким Жун Гүг ийнхүү 15 сарын эгүүлэн татаж байгаа юм. Өмнөд Солонгосын "Yonhap" агентлагийн мэдээлснээр Элчин сайд Ким Жун Гүг нь улс төрийн шинэ хүчин байгуулахад шаардлагатай дэмжигч гишүүдийн бүртгэлийг хийхдээ Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчдын хувийн мэдээллийг ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байгаа аж. БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жун ГүЭх сурвалж: Yonhap News Agency, The Korea Times