ESL-ээс зохиодог CS2 хамгийн том лиг болох ESL Pro League-ын 20 дахь улиралд оролцох нэг эрхийн төлөөх ESL Challenger at Dreamhack summer 2024 тэмцээнийг зургадугаар сард Шведийн Йёншөпинг зохион байгуулна. 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд найман баг өрсөлдөх ёстойгоос Ази тивийг төлөөлөн нэг баг оролцох юм.
Тэгвэл Азийн төлөөллийг тодруулах урьдчилсан шатны тэмцээнд Монголын хоёр баг тоглохоор боллоо. Урьдчилсан хаалттай шатанд чансаа өндөр Хятадын Lynn Vision Gaming, Монголын The Mongolz багийг шууд урьсан.