Спорт | 1 мин уншина

Драфт айсуй

Драфт айсуй
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 15

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал шувтрах шатандаа орж байна. Тэгвэл өчигдөр сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн онцгой үйл явдал тохиосон нь Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний ээд лиг ирэх улирлаас эхэлж, шинэ тоглогчдыг драфтын зарчмаар элсүүлэхээр болсон явдал юм. Энэ хүрээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор баталгаажив.

Харин Үндэсний дээд лигт шинэ тоглогч элсүүлэх драфтын үйл ажиллагааг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн лиг мэргэжлийн лигийн түвшинд илүү ойртохыг мэргэжилтнүүд болон сонирхогчид дүгнэж байна

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн