"Dash Uranbileg" гэх хүний дансанд 2 сая ам.доллар Сү.Батболдын хүү болох Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн дансанд 40 мянган ам.доллар Сү.Батболдын төлөөний хүн гэж танилцуулсан “Muraset Limited” компанийн захирал Чон Чу Юний дансанд 4.5 сая ам.доллар Чон Чу Юний гэр бүлийн хүн болох Ким Хак Сионы дансанд 1.4 сая ам.доллар Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг тус бүр Виржинийн арлуудад бүртгэлтэй “Infinite Properties Limited” компанид 4.54 сая ам.доллар, “Bophut Investments Limited” компанид 2.5 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн байсан гэж танилцуулсан байна. Малайзын Дээд шүүхэд дүгнэлт танилцуулсан шинжээч, дата аналист Анжела Баркхаус нь санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "Quantuma" компанийн Кайманы арлууд дахь салбарын тэргүүн бөгөөд санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, авлига, мөнгө угаах, оффшор дахь хөрөнгийг мөшгих, гадаадад гуйвуулсан хөрөнгийг шилжүүлж авах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн аж. Эх сурвалж: New Straits Times