Дэлхий даяар жил бүр олон сая хүн хорт хавдраар нас барж байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын тархалтыг судалж үзэхэд зарим улс орнууд энэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын түвшин илүү өндөр байдаг. Хавдар судлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд судалгаа, боловсруулалтад ихээхэн ахиц дэвшил гарч, шинэ эмчилгээ ч нээн илрүүлж байна.
Хавдар судлалын туршилт 2018 оноос хойш 22 хувиар нэмэгдсэн ч эмнэлгүүд дэх хорт хавдрын тасгийн ачаалал өндөр хэвээр байгаа бөгөөд 2023 онд зөвхөн АНУ-д гэхэд 1,958,310 хорт хавдрын шинэ тохиолдол гарч, 609,820 хүн хорт хавдраар нас баржээ. Харин Европт 2020 онд хорт хавдрын 2.7 сая шинэ тохиолдол бүртгэгдэж 1.3 сая хүн нас баржээ.
Дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь архи, тамхины хэрэглээ нэмэгдсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (IARC) 2020-2040 он хүртэл дэлхийн хэмжээнд хорт хавдрын шинэ тохиолдлууд мэдэгдэхүйц өснө гэж тооцоолоод буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр 2020 онд 10 сая орчим хүн хорт хавдраар нас барсан нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхий даяар нас барсан зургаан хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас хорвоог орхидог байна. Дэлхийн хорт хавдар судлалын сангийн мэдээллээс үзэхэд 2020 онд 18 сая гаруй хорт хавдар оношлогдсон бөгөөд 100 мянган хүнд 190 тохиолдол бүртгэгдсэн байна. Молекулын болон дархлааны эмчилгээ, зорилтот бодис, оношлогооны дэвшилтэт технологи зэрэг хорт хавдрын эмчилгээний шинэлэг аргуудад ахиц дэвшил гарч байгаа ч эдгээр эмчилгээний зардал нэмэгдэж байгаа нь хорт хавдартай өвчтөнүүдэд хүндээр тусаж байгаа юм.
Хорт хавдартай өвчтөнүүдийн жилийн дундаж зардал нь 1,730-4,727 ам.долларын хооронд хооронд хэлбэлздэг байна. Хамгийн түгээмэл 29 хорт хавдраас өндөр өртөгтэй хорт хавдрын эхний тавд цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушгины хорт хавдар, бүдүүн гэдэсний болон шулуун гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар багтаж байна.
Датанд суурилан мэдээлэл бэлтгэдэг “Insider Monkey” сайт Дэлхийн хорт хавдар судлалын олон улсын сангийн мэдээлэлд тулгуурлан хорт хавдрын нас баралтын түвшин өндөр байгаа улс орнуудыг эрэмбэлсэн байна. Уг жагсаалтыг Монгол Улс тэргүүлжээ.
Хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй таван улс
Нас баралтын түвшин: 175.9
Монгол Улс хорт хавдраар тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг. Жилд элэгний хорт хавдар, элэгний хатуурлын улмаас нас барж буй хүмүүс нийт нас баралтын 15 хувийг эзэлдэг. Түүнчлэн, элэг хорт хавдраас гадна ходоод, улаан хоолойн хорт хавдрын тохиолдол өндөр байна.
Нас баралтын түвшин: 150.6
Серби хорт хавдраар нас баралтын түвшин өндөртэй орнуудын хоёрдугаарт бичигдэж байна. 25 жилийн хугацаанд хорт хавдраар нас барсан 466,075 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уушгины хорт хавдар, ялангуяа эрэгтэйчүүдийн дунд хамгийн их анхаарал татсан асуудал болоод байна. Уушиг, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар, хөх, умайн хүзүүний хорт хавдар хамгийн түгээмэл байдаг.
Нас баралтын түвшин: 148.1
Уушигны хорт хавдар нь тус улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна Хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдар бас түгээмэл байдаг. 2018 онд Унгар хорт хавдрын эмчилгээнд 1,372 сая евро зарцуулсан бөгөөд нэг хүнд ногдох зардал 226 евро буюу ЕХ-ны дунджаас 69 хувиар илүү байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нийт эрүүл мэндийн зардлын 3.7 хувийг эзэлж байна.
Нас баралтын түвшин: 144.5
Нас баралтын нэлээд хувийг мөн уушигны хорт хавдар эзэлж байна. Хорт хавдрын нас баралтын тоо 100,000 хүнд 144.5 ноогдож байна байна.
Нас баралтын түвшин: 140.7
Словак нь хорт хавдрын нас баралт хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын тавдугаарт бичигдэж байна. Хөх, бүдүүн гэдэс, нойр булчирхайн хавдар тус улсад түгээмэл байна. 2018 онд хавдрын 29,245 тохиолдол бүртгэгдэж, 15,587 хүн нас баржээ.