Эрх зүй | 1 мин уншина

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 28
Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охиныг өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд хулгайлж, хөнөөсөн Г.Гантулгын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Г.Гантулга нь 47 настай бөгөөд өмнө нь олон удаа ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Тэрээр аравдугаар сарын 3-нд такси үйлчилгээнд явж байгаа мэтээр охиныг хууран мэхэлж, машиндаа суулган авч явсан. Ингээд охиныг хүчиндэж, хэргээ нуун дарагдуулах зорилгоор амь насыг хөнөөсөн байдаг.
Эрүүгийн хуулийн 10.1-4, 10.1-2.4, 10.1-2-7, 12.1-4, 13.2.2.1 заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эрүүгийн хууль
13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн