Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зудын нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, хаврын нөхцөл байдал хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн сурагчдын амралтыг хуваарьт зохицуулалт хийх эрхийг орон нутгийн удирдлагад олгохоор шийдвэрлэсэн байна. Гэхдээ Улаанбаатар болон аймгийн төвүүдэд суралчид байгаа сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Зөвхөн хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр сурагчдын амралтын хугацааг урагшлуулах, долоо хоногоор сунгах шийдвэрийг аймгийн Засаг дарга нар гаргах боломжтой болж байгаа юм. Аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдтай зөвшилцсөний эцэст сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулна.