Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт өргөдөл авч эхэллээ

АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт өргөдөл авч эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 26
АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Уг Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.
Цахим өргөдлийн материалыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний Улаанбаатарын цагаар 08:00 хүртэл хүлээн авна.
Үндсэн шалгуур:
1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
2. 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
4. Англи хэлний чадвар сайтай байж, суралцах мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, IELTS эсвэл Duolingo хүчин төгөлдөр оноотой байх
5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу эрхтэй. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн