Open iToim app
Спорт | 3 мин уншина

FIBA М.Өлзий-Оршихыг онцоллоо

FIBA  М.Өлзий-Оршихыг онцоллоо
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 22
FIBA Asia Cup 2025 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Тэгвэл тоглолт эхлэхээс өмнө буюу өчигдөр FIBA-aaс Азийн аваргад оролцож буй 24 болон 24-өөс доош насны онцлох тамирчдыг нэрлэжээ. Монгол Улс үндэсний шигшээ багийн тамирчин М.Өлзий-Орших уг жагсаалтад багтсан байна.
М.Өлзий-Оршихын тухайд 23 настай, 180 см өндөр, Үндэсний дээд лигийн “IHC APES” багт тоглодог юм. Дээд лигт “Багануур Тулгууд” багаас тоглодог байсан тэрээр энэ жил “IHC APES” багаас тоглож, 2023-2024 оны үндэсний дээд лигт 15.3 оноо, 3.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 43 хувийн довтолгоог дунджилж “Улирлын үнэ цэнтэй тоглогч” болсон юм.
Түүний хувьд өнгөрсөн жилийн мөн үед ГУАМ-ын шигшээтэй хийсэн тоглолтын үед 12 оноо, 2 дамжуулалт, 1 таслалтыг хийсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан. Харин түүнээс хойш М.Өлзий-Орших дэмжигчдийн урмыг хугалаагүйгээр барахгүй “Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
undefined
  1. Австралийн шигшээ багийн тамирчин Рокко Зикарский 17 настай (2006 оны долдугаар сарын 11-нд төрсөн). 217 см өндөртэй. Австралийн үндэсний сагсанбөмбөгийн лигт одоохондоо оролцох эрхгүй байгаа ч NBA-д драфтлагдах өндөр магадлалтай хэмээж буй.
undefined
  1. Шинэ Зеландын шигшээ багийн тамирчин Юлиус Халайфонуа 17 настай (2006 оны тавдугаар сарын 9-нд төрсөн) 214  см өндөртэй. U16 насны Азийн аваргын тэмцээнд 12.8 оноо, 9.5 самбараас бөмбөг авалт дунджилж, 70.2 хувийн довтолсон. Мөн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 12.0 оноо, 7.1 самбар дунджилжээ.
undefined
  1. Катарын шигшээ багийн тамирчин Хамад Муса 17 настай (2006 оны гуравдугаар сард төрсөн). 2022 оны 16 хүртэлх насны Азийн аварын тэмцээнд 9.0 оноо, 6.0 самбараас бөмбөг авч байсан бол 2022 оны U18 ангилалд Азийн аваргад 14.8 оноо, 5.7 самбар дундчилсан юм.
undefined
  1. Японы шигшээ багийн тамирчин Юто Кавашима 18 настай (2005 оны тавдугаар сарын 27-нд төрсөн). 19 хүртэлх насны хоёр дэлхийн аварга, 17 хүртэлх насны дэлхийн аварга, 18 хүртэлх насны Азийн цом, 16 хүртэлх насны Азийн цомын тэмцээнд оролцож байсан.
undefined
  1. Ираны шигшээ багийн тамирчин Мохаммад Амини 18 настай (2005 оны дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн). 201 см өндөртэй шидэгч.
undefined
  1. БНХАУ-ын шигшээ багийн тамирчин Ян Хансен 18 настай (2005 оны зургадугаар сарын 26-нд төрсөн). Ян Хансен 2023 оны 18 хүртэлх насны Азийн цом, 19 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тэмцээнүүдэд дунджаар 12.4 оноо, 9.2 самбар, 3.6 оновчтой дамжуулалт, 3.6 бөмбөг таслалт хийж, талбайгаас 60-аас дээш хувьтай довтолсон байна.
undefined
  1. БНХАУ-ын шигшээ багийн тамирчин C UI yong нас 20 настай (2003 оны тавдугаар сарын 28-нд төрсөн)
undefined
  1. Тайландын тамирчин Эммануэль Эжесу 19 настай (2004 оны 7-р сарын 14-нд төрсөн) 203 см өндөртэй.
  2. Энэтхэгийн шигшээ багийн тамирчин Пранав принц 20 настай (2003 оны 6-р сарын 19-нд төрсөн). 200 см өндөртэй довтлогч. 2023 оны ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний үеэр 8.5 оноо дунджилж байсан.
undefined
10. Бахрейний шигшээ багийн тамирчин Мустафа Рашед 22 настай (Амбар 2002 оны нэгдүгээр сарын 4-нд төрсөн). 21.8 оноо, 3.4 самбар, 3.6 оновчтой дамжуулалт дунджилж, 46 хувьтай довтолж байгаа.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн