Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тавантолгой төмөр замын ёс зүйн зөрчил гаргасан удирдах ажилтнуудыг чөлөөлжээ

Тавантолгой төмөр замын ёс зүйн зөрчил гаргасан  удирдах ажилтнуудыг чөлөөлжээ
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 20
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах ажилтууд ажлын байран дээрээ архидсан зүй бус үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тиймээс уг бичлэгтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн уйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж компанийн нийт ажилтан, албан хаагчид харамсаж байна. Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно. Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгаврыг гаргаж, аливаа зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна" гэжээ.
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн