Анализ | 3 мин уншина

УИХ-ын 14 гишүүн дээр бүртгэлтэй 20 компани сонгуулийн өмнөх жил төрөөс 20.27 тэрбум төгрөг авчээ

УИХ-ын 14 гишүүн дээр бүртгэлтэй 20 компани сонгуулийн өмнөх жил төрөөс 20.27 тэрбум төгрөг авчээ
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 20
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхийг тунхагласан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайдаас эхлээд төрийн албан хаагч, жирийн иргэн хэн ч бизнес эрхэлж, ашиг орлого олох нь тухайн хүний эрх юм.
Гэхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 20.2-д Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэж заасан.
Тэгвэл манай редакц төрийн нээлттэй мэдээллийн эх сурвалжууд болох “shilendans.gov.mn”, “shilen.gov.mn”, “xacxom.iaac.mn”, “opendata.burtgel.gov.mn”-д бүртгэгдсэн мэдээллийг ашиглан төрд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгч улстөрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн мэдээллийг цуврал байдлаар эмхэтгэн хүргэж байна.
Сангийн яамны “Шилэн данс” системд 2023 онд буюу сонгуулийн өмнөх жил УИХ-ын нэр бүхий 14 гишүүний хувь эзэмшдэг болон бүртгэлтэй 20 хуулийн этгээд төрд нийт 20.27 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн 424 гүйлгээний мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уншигч та, “Шилэн данс” платформын “Бэлтгэн нийлүүлэгч” цэсэнд байршсан “БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ХАЙЛТ” хэсгээс дээрх хуулийн этгээдүүдийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой. “Бэлтгэн нийлүүлэгч” цэс рүү хандах - ЛИНК
Дээрх УИХ-ын гишүүд нь 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгдээ нэр дурдагдсан хуулийн этгээдүүдийг дараах байдлаар эзэмшдэг гэж мэдүүлсэн бөгөөд УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд хэрхэн бүртгэгдсэн байдлыг харуулбал:

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Хаанжимс Эс Би Ти” ХХК-ийн 40 хувь

undefined

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: “Оюуны ундраа групп” ХХК-ийн 24 хувь

undefined

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Тэгштайшир групп” ХХК-ийн 10 хувь

undefined

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: “Содмонгол групп” ХХК-ийн 95 хувь

undefined

УИХ-ын гишүүн Х.Баделхан: “Жол” ХХК-г 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн. Гэхдээ УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй өгөгдлийн санд бүртгэгдсэнээр “Жол” ХХК-ийг Монгол Улсын иргэн А.Даримхан ганцаараа эзэмшиж байна

undefined

УИХ-ын гишүүн С.Батболд: “Скайтел” ХХК-ийн 12 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн бөгөөд тус компани “Скаймедиа корпораци” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч. Мөн “Скаймедиа корпораци” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр С.Батболд бүртгэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Датуком” ХХК-ийн 49 хувь

undefined

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Ойнбирж” ХХК-г 100 хувь, “Тэспетролиум” ХХК-г 100 хувь

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: “Сээкл” ХХК-ийн 67 хувь, “Моннидер” ХХК-ийн 70 хувь, “Нордлайн” ХХК-г 100 хувь

УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Техник-Импорт” ХК-ийн 32.8 хувь

undefined

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хера-Экуйпмент ХХК-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд тус компани нь “Блюбус” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч. Мөн “Блюбус” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х.Ганхуяг бүртгэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “Хан-Арвай” ХХК-г эзэмшдэг талаар мэдүүлээгүй. УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэнээр тэрээр 2016 оноос хойш Монгол Улсын иргэн Д.Оюунбилэгийн хамт тус компанийг эзэмшиж байна

undefined

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: “ДДЭШТВ” ХХК-ийн 51 хувь, “Жемнэт” ХХК-ийн 52.5 хувь

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Мишээл экспо” ХХК-ийн 20 хувь

undefined
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн