XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний нар өглөөний 08:08 цагт мандана хэмээж байсан билээ. Тэгвэл яг одоо Луу жилийн эхний нар мандаж байна.Монгол түмний хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг тухайн жилийн өнгийг шинжих шинжүүр гэдгээс гадна анхны нарыг харснаар өөрийн ажил үйлс, хэн бүхний ирж буй цаг гэрэл гэгээтэй байна хэмээн бэлгэшээдэг юм. Тиймээс иргэд шинийн нэгний өглөө эртлэн босож, уул овоо руу гарч, тэнгэр бурхандаа идээ будаагаа өргөн, энэ жилийнхээ эхний нарыг хардаг уламжлалтай билээ.