Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Шинийн 1-ний өглөө зүг, мөрөө гаргах хийгээд унших тарни

Шинийн 1-ний өглөө зүг, мөрөө гаргах хийгээд унших тарни
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 9
Хаврын эхэн сар гарч, сар шинийн баяр болоход нэг өдөр үлдээд байна. XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах зааврыг хүргэж байна. 
undefined
Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно гэж Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат шинжсэн байна.
Та юун дээр суув
Луу жилд та юун дээр сууснаа харахын тулд доорх хүснэгтээс харна уу. Мөн өөрийн оноор хайх бол "Search" хэсэгт өөрийн төрсөн оныг бичиг хараарай. Гэхдээ суудлыг хүйсээр нь ялгасан гэдгийг анхаараарай.
Түүнчлэн, иргэд олон нийтийн тухайд хэрхэн зүг мөрөө гаргах, гаргахдаа ямар тарни уншиж, аль зүг рүү алхах, зан заншлын хувьд юуг хийхээ заавал хийд орж асуудаг уламжлалтай. Тэгвэл та дээрх хүснэгтээс өөрийн суусан суудлыг харсан бол доорх тэмдэглэлээс өөрийн зүг мөр гаргах зааврыг харна уу.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн