Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Луу жилийн Цагаан сараар өгөхөд тохиромжтой зургаан бэлэг

Луу жилийн Цагаан сараар өгөхөд тохиромжтой зургаан бэлэг
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 6
Монголын үндэсний томоохон баяр болох Сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж буй. Иймдээ ч иргэд олон нийтийн хувьд сар шинийн бэлтгэлээ базаан завгүй өдрүүдийг өнгөрүүлсээр байна. Эл бэлтгэл ажлын санаа чилээдэг нэг зүйл нь зочдын гарыг цайлгах бэлэг байдаг билээ. Монголчуудын хувьд эртнээс ирсэн зочид гийчдийн алгыг дээш харуулах буюу бэлэг, бэлгэдлийн зүйлийг өгч дадсан.
Уг нь бэлгэдлийн чанартай байх ёстой атал сүүлийн жилүүдэд ёс алдагдах болоод буй. Шалтгаан нь айл өрхүүд бэлгэдлийн шинж чанартай алга дээш харуулах зүйлийн бэлгэдлийг нь гээж, өгч буй зүйлийнхээ үнэ өртөг, загвар хийцлэл гээд олон зүйлээр “уралддаг” болоод байна. Энэ нь хүний дор орохгүй гэсээр иргэдийг дарамтад оруулах нь бий. Угтаа бэлэг гэдэг бэлгэдлийн шинж чанар нь багасаад ирэхээр үнэтэй болоод ирдэг гэх манай түүхчдийн үг ч бий. Иймээс бид бэлгэдэл дагасан бэлгийг сонгох нь зүйтэй.
Тэгвэл бид хэзээнээс бэлгэнд ач холбогдож өгч эхэлсэн бэ?
Яг тэд гэх он байхгүй ч 1980, 1990-ээд оноос хойш зах зээлийн шилжилт юухантай холбоотойгоор бэлгийн сонголт арвижиж, сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Энэ үеэс иргэдийг баярын утга учирт бус өнгө үзэмжид анхаарах болсон гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, заавал том хэмжээтэй ууц тавих, бэлгийг дангаар нь бус гурвийг/жаргал, зовлон, жаргал/ өгөх, нас залуу ч гэсэн өргөн нударга бүхий дээл өмсөх зэргээр илэрсээр буй. Уг нь, бэлгэдэлийг ойлгодог, бодолцдог байсан үед монголчууд сар шинийн баяраар дөрвөлжин цагаан давуу бэлэглэдэг байжээ. Учир нь цагаан өнгө нь урд хөршийн хувьд үхэл хагацал, бэлэвсрэлийн утгыг илэрхийлдэг бол монголчуудад цэвэр ариун, эрхэм дээд, цагаан сүү, цагаан сэтгэл, цагаан идээтэй зүйрлэгддэг. Иймдээ ч 1980,1990 оны үест дэвтэр, балыг өгч ирсэн байдаг. Харин түүнээс хойш БНХАУ-ын чанаргүй бараа бүтээгдэхүүнээс өгч, сүүлийн үеэс чанаргүй бараа бүтээгдэхүүнээс татгалзаж бэлэн мөнгө, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, ноос ноолууран эдлэл, оймс, гар урлалын эдлэл өгөх болоод байна. Харин өнөө жил юу өгөх вэ.
Бид энэ удаад иргэдийн сар шинийн бэлгийг сонгоход дөхөм болгох үүднээс хиймэл оюун ухаан буюу сүүлийн үед иргэд олон нийт, дэлхий дахинаа өргөн ашиглах болсон Chatgpt-г ашиглан Цагаан сараар юу бэлэглэвэл илүү тохиромжтой байхыг гаргалаа.
1. Дугтуйтай мөнгө: Манай улстай ижил цагаан сар тэмдэглэдэг азийн дийлэнх улсад байх нэг ижил зүйл нь дугтуйтай мөнгө байдаг билээ. Учир нь, тухайн баярыг шинэ жил гарч, шинэ бүхний эхлэл боллоо хэмээн үзэж хуучин бүхнээ орхин, өр, зээлгүй гарахыг хүсдэг аж. Иймээс дугтуйтай мөнгө өгөх нь Цагаан сараар түгээмэл байдаг. Манай улсад ч энэ нь түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн өгснөөс өөрт хэрэгцээтэй зүйлийг авах боломжийг нь бүрдүүлсэн дээр гэж үзэх болсон байна. Гэхдээ мөнгөний хэмжээ нь чухал биш бэлгэдэл нь чухал юм.
undefined
2. Гар урлалын жижиг бүтээгдэхүүн: Эсгий эдлэл, сүлжмэл эдлэл, монголын уламжлалт урлагийн бүтээл зэрэг гар урлалын зүйлс Цагаан сараар утга учиртай бэлэг болох боломжтой аж. Эдгээр эд зүйлс нь монголын гар урлал, өв соёлыг харуулсан бөгөөд ихэвчлэн бэлгийг хүлээн авч буй хүнд хүндэтгэлтэй хандаж буйг илэрхийлнэ.
undefined
  1. Уламжлалт хувцас, дагалдах хэрэгсэл: Монгол үндэсний хувцас, дээл, хантааз, малгай, бүс зэрэг хэрэгсэл бэлэглэх талаар бодож үзээрэй. Эдгээр зүйлс нь монголын соёлд гүн гүнзгий шингэж, Цагаан сарын баярт онцгой ач холбогдолтой юм.
undefined
4. Хувийн бэлэг буюу тухайн хүний хүсэл сонирхолд тулгуурласан бэлэг: Хүлээн авагчийн сонирхол, хобби, хүсэл сонирхолд нийцсэн хувийн бэлгийг сонго. Үүнд ном, хөгжим, урлагийн бүтээл эсвэл сэтгэлийн үнэ цэнтэй зүйл багтаж болно.
5. Сүү, сүүн бүтээгдэхүүн: Сүү, сүүн бүтээгдэхүүн нь монголын хоол, соёлын салшгүй хэсэг. Түүнчлэн, Цагаан сар нь цагаан өнгийг давхар бэлгэддэг тул цагаа өнгө орсон идээ будаа, бэлэг өгч зочдын алгыг дээш харуулах нь нэг төрлийн уламжлал дагасан чухал бэлэг болох юм.
undefined
6. Бэлэгний сагс: Монголын уламжлалт хөнгөн зууш, амттан шимтэнгээр дүүргэсэн бэлгийн сагс хийх нь зүйтэй. Мөн бэлэгний сагсанд олон төрлийн зүйлийг багтааж, элбэг дэлбэг байхын тулд жимс, самар болон бусад амттанг оруулж болно.
undefined
Эцсийн дүндээ Цагаан сарын хамгийн сайхан бэлэг бол чин сэтгэлээсээ, бодолтой, монгол зан заншил, ёс заншлаа дээдлэн өгсөн бэлэг юм гэж Chatgpt-д өгсөн өгөгдлөөр гарчээ.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн