Улсын их хурлын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлджээ. МАН, АН гэх том намууд сонгуулийн бэлтгэлдээ аль хэдийнэ орж, нэр дэвшигчид болоод жагсаалтын марафон эхэлсэн. Тэгвэл жижиг намууд эвсэл болж сонгуульд оролцохоо эхнээсээ зарлав. Жижиг намууд эвсэл болж сонгуульд өрсөлдөх нь шинэ үзэгдэл биш бөгөөд 1992 оноос байсан. Тэгвэл эл хугацаанд эвслүүд сонгуульд хэрхэн оролцож ирсэн бэ.
Өнгөрсөн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын буюу УИХ-ын найман сонгууль болжээ. Сонгууль тус бүрт оролцсон нам, эвслүүдийн тоог авч үзвэл нийтдээ 1-4 эвсэл, 5-13 нам сонгуульд өрсөлдөж, УИХ-д суудалтай болсон байна.
(1992 оны УИХ-ын сонгууль- 8 нам, 2 эвсэл)
МоАН, МҮДН, НН-ын эвсэл – Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Ногоон Намын эвсэл- Дөрвөн суудал авсан
МШАН, МАН-ын эвсэл – Монголын Шашинтны Ардчилсан Нам, Монгол Ардын Намын эвсэл-Суудал аваагүй
МАХН-Монгол Ардын Хувьсгалт нам-70 суудал авсан
МСДН–Монголын Социал Демократ Нам-Нэг суудал авсан
Бие даагч-Нэг суудал авсан
(1996 оны УИХ-ын сонгууль - 5 нам, 2 эвсэл)
“Ардчилсан төр” эвсэл – Монголын Ардчилсан Социалист Нам, Монгол Ардын Намын эвсэл-Суудал аваагүй
МАХН-Монгол Ардын Хувьсгалт нам-25 суудал авсан
-МУНН-Монголын Уламжлалын нэгдсэн нам- Нэг суудал авсан
(2000 оны УИХ-ын сонгууль - 13 нам, 3 эвсэл)
“АХ” эвсэл – Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам-Нэг суудал авсан
“Их эвсэл”– Суудал аваагүй
МАХН- Монгол Ардын Хувьсгалт нам-72 суудал авсан
МҮАНМШАН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 1,
(2004 оны УИХ-ын сонгууль- 7 нам, 1 эвсэл)
“Эх орон-Ардчилал” эвсэл – Ардчилсан Нам, Эх орон-Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам- 34 суудал авсан
МАХН-Монгол Ардын Хувьсгалт нам- 36 суудал авсан
Бие даагч- Гурван хүн суудал авсан
(2008 оны УИХ-ын сонгууль -12 нам, 1 эвсэл)
МАХН-Монгол Ардын Хувьсгалт нам- 39 суудал авсан
Ардчилсан Нам- 25 суудал авсан
ИЗН-Иргэний зориг нам-Нэг суудал авсан
Бие даагч нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдлоо.
Эл сонгуулийн үеэр Улсын Их Хурлын сонгуулийн 7, 18, 25 дугаар тойргийн маргаантай болсон.
(2012 оны УИХ-ын сонгууль -11 нам, 1 эвсэл)
МАХН-МҮАН-ЫН Шударга ёс эвсэл- Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам-11 суудал авсан
МАН-Монгол Ардын нам-25 суудал авсан
АН-Ардчилсан нам-31 суудал авсан
(2016 оны УИХ-ын сонгууль -12 нам, 3 эвсэл)
Тусгаар тогтнол, эв нэгдэл эвсэл - Монголын Ногоон Нам, Тусгаар тогтнол, эв нэгдлийн Намын эвсэл-Суудал аваагүй
“ХААН сонголт” эвсэл – Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Либерал Намын эвсэл-Суудал аваагүй
Эх орончдын нэгдсэн эвсэл- Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын эвсэл- Суудал аваагүй
Монгол Ардын Нам- 65 суудал авсан
Ардчилсан Нам- Есөн суудал авсан
МАХН- Монгол Ардын хувьсгалт нам-Нэг суудал авсан
Бие даагч-Нэг суудал авсан
(2020 онын УИХ-ын сонгууль -13 нам, 4 эвсэл)
Шинэ эвсэл-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын Үндэсний Ардчилсан нам-Суудал аваагүй
Сахигтун,Үндсэн хуулийн 19 эвсэл-Монгол Консерватив нам, Монголын хүний төлөө нам-Суудал аваагүй
“Зөв хүн электорат” эвсэл -Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ Нам, Зүй ёс нам-Нэг суудал авсан
“Та бидний эвсэл”- /МАХН-ИЗНН-МҮАН/ - Нэг суудал авсан
Монгол Ардын Нам- 62 суудал авсан
Ардчилсан Нам - 11 суудал авсан
Бие даагч-Нэг суудал авсан
2024 оны УИХ-ын сонгуульд хэдэн нам, эсвэл оролцох мэдээлэл тодорхой болоогүй байна. Харин саяхан улс төрийн хүрээнд шинэ эвсэл байгуулагдсанаа зарлалаа. Тодруулбал, Монголын ногоон нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн "Үндэсний эвсэл" байгуулснаа зарлаж, эвслийн даргаар Н.Номтойбаярыг сонгосон байна.
Н.Номтойбаярын хувьд МАН-ын гишүүн байсан бөгөөд түүнийг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, намын нэр хүнд унагасан гэдэг шалтгаанаар 2020 оны нэгдүгээр сард МАН-ын гишүүнээс хассанд тооцож байв. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч хараахан сонгогдож чадаагүй.
Тэгвэл тэрээр улстөрд шинэ эвслийн даргаар эргэн ирж, улс төрийн намуудыг эвсэлдээ нэгдэхийг уриалав. Н.Номтойбаярын хувьд эрх баригч МАН-ын бодлогод ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд "Улс төрийн төвлөрлөсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн түрүүнд чухалчилна" гэдгийг онцолжээ.
Түүний тэргүүлсэн эвсэлд хичнээн улс төрийн нам нэгдэж, ямар бодлого явуулж, сонгуульд хэрхэн амжилттай оролцохыг цаг хугацаа харуулна.