Нийслэлд нийтийн тээврээр зорчихын тулд иргэд удаан хугацаагаар гадаа хүлээдэг билээ. Тэгвэл эл хүлээгдлийг багасгахын тулд нийслэлийн удирдлагууд нийтийн маршрутыг өөрчилж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхлээд байна.Гэвч иргэдийг хүлээгдэлгүй, зорчиход хялбар болгох гэсэн энэхүү маршрут шинэчлэл нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тухайлбал, “Шинэчилж болно. Гэхдээ сайн судлахад ядаг юм. Зарим маршрут огт байхгүй байна. Хархорингоос гурав, дөрөвдүгээр хороолол явах чиглэл огт байхгүй. Эсвэл алх, такси барь гээд байгаа юм уу”, “Хан-Уул дүүргээс Сансар хүртэл явдаг автобус байхгүй болчихлоо” , “Бидний зөвхөн төв талбай хүртэл л явдаг гэж бодсон юм байх даа”, “Одоо байгаагаа дордуулчихсан юм биш үү. Өчнөөн дамжих болчихлоо”, “Зарим маршрут хасагдсн байх юм. Хайгаад олсонгүй. Миний хувьд ажил гэр, гэр ажил гэх маршрутаар явахад гурван удаа дамжих болчхоод байна. Мөн дамжин суух дараагийн автобус ирэх хугацааг таашгүй. Буусны дараа шууд дараагийн автобусанд суухгүй гэдэг нь лавтай” гэх мэтчилэн шинэ маршрутын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.Иргэдийн бухимдаж буй зүйл нь А цэгээс Б цэгт хүрэхэд 2-4 удаа дамжих болсон нь чирэгдэл үүсгэж эсхүл өөрийн явах чиглэл хасагдсанд бухимдаж байгаа юм. Энэ нь өмнө нь 100 гаруй чиглэл явдаг байсныг цөөлж 74 болгосонтой холбоотой юм. Харин хүлээлгийн тухайд нийтийн тээврийн богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Хэдийгээр зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байгаа гэдгийг албаныхан мэдээлж буй.Шинэ чиглэлүүдийн мэдээлэл: