Open iToim app
Шүүх | 1 мин уншина

Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид хоёр жилийн ял оноолоо

Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид хоёр жилийн ял оноолоо
Нийтэлсэн 2024 оны 1 сарын 16
Согтуурсан үедээ хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид хоёр жилийн ял оноожээ.
Тодруулбал, нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Тэгвэл шүүгдэгч “Г” нь 2022 оны зургадугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож, шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.
Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Эх сурвалж: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн