Мэргэжлийн холимог тулааны “One Championship” холбооны “One Fight Night 18” тулаан Тайландын нийслэл Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Монголын холимог тулааны түүхэнд Монгол Улсын хоёр тамирчин дэлхийн хамгийн шилдэг тулааны холбоодын нэг болох One Championship” холбооны “Main Event”-д тулалдлаа.
“One Fight Night 18” тулааны хөнгөн жинд манай тулаанч Б.Энх-Оргил жингийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Артем Белахтай тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор ялагдлаа. Ховд аймгийн Жаргалант сумын уугуул өдгөө 35 настай Б.Энх-Оргил мэргэжлийн холимог тулааны “One Championship” холбоонд нийт дөрвөн тулаан хийж, 3 ялж, нэг ялагдаад байна.

Б.Энх-Оргил
Харин "One Championship" холбооны од З.Шинэчагтага жингийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй БНСУ-ын тулаанч Квон Вон Илтэй тулалдаж, мөн хоёрдугаар үед шүүгчийн шийдвэрээр ялагдлаа. Өдгөө 27 настай З.Шинэчагтага "One Championship" холбоонд нийт долоон тулаан хийж 4 ялж, 3 ялагдсан байна.

З.Шинэчагтага