-Төрийн өмчит уул уурхайн компаниудаас бусад уурхайнууд дизель түлшгүй зогсжээ-Дизель түлш тасарснаас болж Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрээс бусад уул уурхайн компанийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орсныг эх сурвалж мэдээллээ.Шатахуун, дизель түлшний нийлүүлэлт хэвийн болно гэсэн эрх баригчдын үг худлаа болж, улсын эдийн засгийг нуруундаа үүрч, төсөв бүрдүүлдэг уул уурхайн салбарын ажил зогсоод байна. Шатахуун, дизель түлш хомсдоод хоёр сар болж байгаа ч хэвийн байдалд оруулж чадахгүй өнөөдрийг хүрч, уурхайнууд үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоохоос өөр аргагүй болжээ.Манай улс жилд 90 гаруй мянган тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд үүний 60 гаруй хувийг уул уурхайн салбарт ашигладаг байна. Тэгвэл энэ жил манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч арванхоёрдугаар сарын байдлаар 68 сая тонн нүүрс гаргасан. Үүнийг дагаад дизель түлшний хэрэглээ нэмэгдэж, хомсдол үүссэн хэмээн салбарын сайд нь мэдэгдсэн. Тодруулбал, уул уурхайн экспорт өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэнээр дизель түлшний хэрэглээ өссөн. Гэхдээ салбарын сайд хэрэглээндээ тааруулж, захиалга өгөөгүйгээс болж өнөөдөр уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.