Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Д.Загджавыг Ерөнхий аудиторын орлогчоор томилжээ

Д.Загджавыг Ерөнхий аудиторын орлогчоор томилжээ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 28
Үндэсний аудитын газрын даргын орлогчоор Д. Загджавыг томилжээ.
Ерөнхий аудитор Д.Занданбатыг өнөөдөр УИХ-аар албан тушаалаас нь чөлөөлсөн. Д.Занданбат ажлаа өгөхөөсөө өмнө Д.Загджавыг Үндэсний аудиторын газрын даргын орлогчоор томилжээ.
Д.Загджав нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу 2017 оны гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан. Ингээд 2020 оны долдугаар сард ШШГЕГ-ын даргаар томилогдож байсан бөгөөд асуудалд орж, чөлөөлөгдсөн юм. Харин 2022 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол хүртсэн билээ.
Тэрээр анх 1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн