Open iToim app
Нийслэл | 3 мин уншина

Х.Нямбаатар: Автобусны эргэлтийг богиносгож, дараах шинэчлэлийг хийнэ

Х.Нямбаатар: Автобусны эргэлтийг богиносгож, дараах шинэчлэлийг хийнэ
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 28
Автобусны эргэлт урт байсныг богино болгож байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав. Энэ чиглэлийн өөрчлөлт нь магистраль болон тойрог чиглэлтэй байх аж.
Магистраль 6 чиглэл
  • Таван шар-Офицер
Нийт 75 автобус явна. Автобус хүлээх минут 2-3 минут байна.
  • Зунжин-Сүхбаатарын талбай /Талбайн урд талын машины зогсоол/
Зунжингаас Сүхбаатарын талбайн зүүн тал буюу Соёлын төв талдаа эцсийн зогсоол байна. Буцахдаа Сүхбаатарын талбайн баруун талаас хөдөлнө.
  • Нисэх-Сүхбаатарын талбай
Төв шуудангийн уулзвараар дайрах бөгөөд эцсийн зогсоол нь Сүхбаатарын талбай байна. Буцахдаа Сүхбаатарын талбайгаас Нисэх, Яармаг чиглэлд явна.
  • Шархад-Хорооллын эцэс
  • Ботаник-Хермес худалдааны төв
Ботаникаас гараад Дотоод хэргийн их сургуулиар зөрөөд Чулуун овоогоор тойрч Нарны замаар явж, Нарантуулаар зөрөөд Хермес хүрнэ. Буцаад энэ чиглэлээрээ явна.
  • Шинэ 100 айл-Монгол тэмүүлэл сургууль
Баянмонголын гудамж, Энхтайваны гүүр, ТЭЦ-3 гэсэн маршруттай байна.
Энэхүү чиглэлийг нэгдүгээр сарын 20-оос нэвтрүүлэх аж.
Тойрог 8 чиглэл
Тойрог чиглэл нь нэг зогсоолоос нөгөө зогсоол ирэхдээ тойргоор явж ирэхийг хэлж байна. Гэхдээ зөвхөн нэг талаар нь тойрох бус хоёр талаар нь тойрох аж.
  • Гэмтлийн эмнэлэг-ТЭЦ 3 болон ТЭЦ 3-Бичил хороолол
Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол, Баруун 4 зам, Цагаан хаалга, ТЭЦ 3 гэсэн маршруттай байна. ТЭЦ 3, Гурвалжингийн гүүр, Саппоро, Гэмтлийн эмнэлэг, Бичил хороолол гэсэн маршруттай байна.
  • Баруун 4 зам-Төмөр замын дээд сургууль болон Төмөр замын дээд сургууль-Баруун 4 зам
Баруун 4 зам, Гэсэр сүм, Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Зүүн 4 зам, Нарантуул, Нарны замаар яваад Вокзал, Төмөр замын дээд сургууль.
  • Дарь-Эх-Цагаандаваа болон Цагаандаваа-Дарь-Эх
Цагаандаваа, Цайз 16, Офицер, Зүүн 4 зам, Сансрын тойрог, 32-ын уулзвар, 17-ын уулзвар, Дарь эх.
  • Баянбүрд-Гэсэр сүм болон Гэсэр сүм-Баянбүрд
Баянбүрд, 32-ын тойрог, 100 айл, Сансрын тойрог, Туннел, Хөгжим бүжиг, ШУТИС, Хүнсний 1-Гэсэр сүм.
Гол чиглэлүүд нь дээрх 14 чиглэл байх бөгөөд эдгээр чиглэлээс бусад чиглэлүүд салбарлаад явах аж.
Бусад чиглэлүүд
Хайлааст-3-р сургууль
Дэнжийн 1000-Баянбүрд
Шадивлан-Зунжин
Чингэлтэй Зүрх уул-Долоон буудал
Тоосгоны үйлдвэр-ХӨСҮТ
Өвөр согоот-7 буудал
Сэлх-7 буудал
Сэлбэ амралт-Нарантуул
Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс
Нисэхийн эцэс-3-р эмнэлэг
Морингийн даваа-Нисэх
Баруун салааны шинэ эцэс-Таван шар
Зүүн салааны шинэ эцэс-32-р байр
Баруун салааны эцэс-Баруун 4 зам
Баянхошуу-32-р байр
Алтан овоо-Алтан тариа
Алтан овоо-21-р хороолол
Ган хийц-Цамбагарав
Нарангийн гол-Таван шар
Улаанхуаран-МУБИС
Сүхбаатарын талбай-Жанжин клуб
Цамбагарав-Зайсан
1-р хороолол-Модны 2-Хос өргөө хотхон
Хермес-Нарны гүүр-120 мянгат
Зайсан-120 мянгат
Сүбаатарын талбай-Маршал таун
Сүхбаатарын талбай-Энканто-Хан хиллс
Сүхбаатарын талбай-Төв номын сан-Хан хиллс
ТЭЦ3-Хүнсний 4
120 мянгат-Хүннү 22-Сүхбаатарын талбай
Сансрын тойрог-Шинэ 100 айл
Найрамдал-Таван шар
Эмээлт-Таван шар
Хүй 7 худаг-Эмээлт-Таван шар
Мал бордох-Таван шар
Баруун туруун-Таван шар
Партизан-Таван шар
Өлзийт-Яармагийн 4-р буудал
Туул тосгон-Яармагийн 4-р буудал
Био комбинат-Яармагийн 4-р буудал
Тэрэлж-Офицер
Налайх-Офицер
Хонхор-Офицер
Бага баян-Зунжин
Шарга морьт-Зунжин
Городок-Налайх
Дунд оврын автобусын чиглэлүүд
Шар хад-Хангамж-Ботаник
Дэнжийн 1000-149-р сургууль
Гэмтэл-Овоот1
Монгол хюндай-Эко таун
Хүчит шонхор-Дашномт дэлгүүр Эх нялхас

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Энэхүү чиглэлийн дагуу Улаанбаатарын хотын иргэн хаанаас ч хамгийн дээд талдаа гурван автобусанд суугаад л зорьсон газраа хүрэх боломжтой. Морингийн даваагаас Нисэх хүрэх маршрут оруулсан. Цаашид Морингийн давааг шинэ суурьшлын бүс болгоно. 5600 оршин суугчтай "Залуус" хорооллыг барина. Дэд бүтэц татагдаж, ТЭЗҮ батлагдсан. Удахгүй Засгийн газарт оруулж, зөвшөөрөл авна.
Мөн автобусны төлбөр төлөлтийг илүү сайжруулна. Үүнийг хоёрдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна. Ингэхдээ төлбөр тооцооны бүх хэрэгслийг дэмжинэ. Заавал карт уншуулах гэхээс илүү олон боломжийг нээж өгнө. Цаашид нийтийн тээвэр ашигтай ажиллах ёстой. Тиймээс тарифыг нь 1000 төгрөг байх ба өдөрт нэг удаагийн төлөлтөөр 4 удаа явдаг болгоно. Энэхүү тооцоогоор гурван жилийн дараа ашигтай ажиллана. Үнэгүй явдаг иргэд заавал картаа уншуулах ёстой. Би ахмад настай хүн гээд шууд сууж болохгүй, ахмадын картаа л авсан байх ёстой юм.
Цаашид мөн такси үйлчилгээний шинэчлэлт хийж, метро, дүүжин тээврээ барина" гэлээ.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн