Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

АНУ: Путины дайсан Навальныйгийн хувь заяанд санаа зовж байна

АНУ: Путины дайсан Навальныйгийн хувь заяанд санаа зовж байна
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 26
Арванхоёрдугаар сарын эхэн үеэс хойш сураггүй байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн хувь заяанд АНУ санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Твиттер хуудсаараа дамжуулан "Гурван долоо хоногийн турш  ор сураггүй болоод байгаа Алексей Навальный хаана байгаад бид маш их санаа зовж байна" гэж мэдэгджээ. Даваа гаригт НҮБ-ын  хүний эрхийн шинжээч Мариана Катзарова Навальныйг  алга болсонд санаа зовниж буйгаа илэрхийлсэн.
Алексей Навальныйгийн өмгөөлөгчид арванхоёрдугаар сарын 6-наас хойш түүнтэй уулзаж, холбоо барих боломжгүй болсон талаар  мэдэгдсэн. Арванхоёрдугаар сарын 15-нд Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш шүүхийн төлөөлөгч түүнийг Москвагийн ойролцоох шоронгоос тодорхойгүй газар шилжүүлсэн гэж хэлсэн тухай мэдээлсэн. Хоригдлуудыг алс холын байгууламжуудын хооронд төмөр замаар зөөдөг.  Навальныйгийн багийнхан түүнийг өөр шоронд шилжүүлэх үйл явцыг  ирэх гуравдугаар сард болох сонгуулиар Владимир Путин  дахин сонгогдохоор бэлдэж байгаа энэ үед зориудаар тохируулсан гэж мэдэгджээ. Путиний улс төрийн гол өрсөлдөгч 47 настай Навальныйг луйврын хэргээр 2018 оны сонгуульд оролцох эрхийг нь хориглосон. Тэрбээр "хэт даврагч" гэсэн хэргээр 19 жилийн хорих ял авсан бөгөөд үүндээ Путиныг буруутгасан.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн