Оюу толгой гүний уурхайд ажилчид угаартсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл уг асуудлаар Оюу толгой ХХК-наас залруулга гаргав. Залруулгад:"Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр тархаад байгаа “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэлд залруулга тайлбар хүргүүлж байна. 2023 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэжээ.