Ажиллах хүч нь цагаачдаас хамааралтай БНСУ-ын нийт хүн амын тоо тасралтгүй буурсаар байгаа юм. Үүнийг дагаж тус улсад оршин суудаг гадаадын иргэдийн тоо өссөөр байна. Сүүлийн статистикаар Өмнөд Солонгост ажиллаж байгаа гадаадын иргэдийн тоо 1.43 сая давж, өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
Өмнөд Солонгосын Статистикийн газраас гаргасан мэдээллээс харахад тус улсад 923 мянган гадаадын иргэн ажиллаж байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь 30 болон түүнээс доош насныхан байна.
Азийн дөрөв дэх том эдийн засагтай БНСУ хүн ам зүйн хямрал шийдэгдэхгүй хэвээр байвал 2072 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын гурван хүн тутмын нэг нь буюу 15-64 насны гадаадын иргэд байх болно гэсэн таамаглалыг Статистикийн газраас гаргасан байна.
2023 оны тавдугаар сарын байдлаар гадаадын иргэдийн нийт тоо өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн нь 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гадаадын оршин суугчдын тоо 2017 онд 1.23 сая байсан бол 2019 онд 1.32 сая болж өссөн ч дараагийн гурван жилийн хугацаанд буюу 2020, 2021 онд 1.33 сая, 2022 онд 1.3 сая буюу тогтмол байжээ.
Гадаадын нийт иргэдийн 813 мянга буюу 56,8 хувь нь эрэгтэй, үлдсэн 617 мянга буюу 43,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Гарал үүслээр нь авч үзвэл, Хятад гаралтай солонгосууд гадаадын нийт хүн амын хамгийн их хувийг буюу 472 мянгыг эзэлж байгаа бол вьетнамууд 201 мянга, хятадууд 135 мянга байна. Харин солонгос үндэстний тоо 7000-аар цөөрчээ.
Насаар нь авч үзвэл нийт гадаад ажиллах хүчний 33.3 хувийг 30-аас дээш насныхан, 23.2 хувийг 15-29 насныхан эзэлж байна. 40-өөс дээш насныхан 18.5 хувь, 50-аас дээш насныхан 15.7 хувийг эзэлж байна.
Солонгосын уул уурхай, үйлдвэрлэлийн салбарууд нь гадаад ажилчдын хамгийн том ажил олгогч болжээ. Гадаад ажилчдын талаас илүү хувь нь сард 2-3 сая воны цалин авч байжээ. Гадаад оюутнуудын тоо мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өсөж, 188 мянга болсон бөгөөд. юьетнам оюутан 38.3 хувь, БНХАУ 27.7 хувь, Узбекистан 6.4 хувьтай байна.