Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Удаан хугацаанд ханиалгаж байгаа нь "КОВИД"-той холбоотой байж магадгүй

Удаан хугацаанд ханиалгаж байгаа нь "КОВИД"-той холбоотой байж магадгүй
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 18
Та хүүхэдтэй эсэхээс үл хамааран жилийн энэ цаг үед эцэс төгсгөлгүй өвчний тойрогт гацсан мэт санагдаж магадгүй юм. Ялангуяа цар тахлын дараа та болон танай гэр бүл илүү их өвдөж, ханиад, томуу нь улам хүндэрч, ханиалгах нь удаан үргэлжилжлэх хандлага дэлхий нийтийн дунд түгээмэл байгаа аж.
Бостоны их сургуулийн Халдварт өвчний бодлого, судалгааны төвийн үүсгэн байгуулагч, доктор Нахид Бхаделиа хэлэхдээ, “Томуу, RSV буюу амьсгалын замын синцитиал вирусээс гадна ханиадтай төстэй шинж тэмдэг үүсгэдэг 200 гаруй вирус байдаг бөгөөд үүнд энтеро, риновирус, параинфлуенза вирусууд, мөн COVID-19-ийг үүсгэдэг вирусийн үеэл болох нийтлэг ханиадны коронавирусууд байдаг. Ер нь "ковид-19" үүсгэдэг вирус хүмүүсийн дунд түгээмэл тархсантай холбоотойгоор ханиад эдгэхгүй удах, урт хугацаанд ханиалгаж байж болно. Түүнчлэн, эдгээр вирус өөрчлөгдөөгүй харин хоруу чанартай болсон байх магадлалтай” гэжээ.
Мөн Бхаделиа вирус илүү хүчтэй болж байгаагийн нэг шалтгаан нь бидний бие тэдэнтэй хэрхэн тэмцэхээ мартсантай холбоотой гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар “Цар тахлын эхний өдрүүдэд бүгдээрээ ковидын халдварыг бууруулахын тулд авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эдгээр бусад вирусийн тархалтыг удаашруулсан. Тиймээс хүмүүс маскаас татгалзаж, энгийн амьдралдаа шилжихэд тэд хүний биед нэвтрэх үед өмнө тогтсон дархлаа байхгүй болсонтой холбоотой” гэнэ.
Энэ оны эхээр Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд хоолойн стрептокопийн өвчлөл нэмэгдэж байгааг онцолж байсан. Мөн халуурах, бөөлжих шалтгаан болдог норовирус нь ердийн ханиадны хамт тархаж байгаа аж. Вандербилтийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны профессор, доктор Уильям Шаффнер “Ханиадыг арилгахад 15 хоног, ихэнх тохиолдолд 25 хоног шаардлагатай байдаг. Насанд хүрэгчид мөн бусад шинж тэмдгүүд арилсны дараа гурван долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг вирусийн дараах ханиалга байж болно” гэжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн