Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

СТАТИСТИК: Улсын дундаж цалин 2 сая төгрөг давав

СТАТИСТИК: Улсын дундаж цалин 2 сая төгрөг давав
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 16
Үндэсний статистикийн хорооноос 2023 оны гуравдугаар улирлын байдлаар улсын дундаж цалинг танилцуулжээ.
Ингэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын дундаж цалинг улс, бүс, аймгаар нарийвчлан гаргасан байна. 2023 оны 3 дугаар улирлын байдлаар нийгмийн даатгалын тайланд нийт 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768.0 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 мянгаар, өмнөх улирлаас 373-аар, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 12.6 мянгаар, өмнөх улирлаас 10.9 (1.4%) мянгаар тус тус өсжээ.
Тайланд хамрагдсан 768.0 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1556.4 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 121.2 (8.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 2009.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 436.1(27.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 119.3 (6.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
ААНБ-ЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН МЕДИАН ЦАЛИН, улирлаар, мянган төгрөгөөр
ААНБ-ЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН МЕДИАН ЦАЛИН, улирлаар, мянган төгрөгөөр
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.3  сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны гуравдугаар улиралд 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 44.0 хувиар нэмэгдсэн байна.
АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, бүсээр, мянган төгрөгөөр
АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, бүсээр, мянган төгрөгөөр

АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН АЖИЛЛАГЧДЫН ДҮНД ЭЗЛЭХ ХУВЬ, байгууллагын хариуцлагын хэлбэрээр,
АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН АЖИЛЛАГЧДЫН ДҮНД ЭЗЛЭХ ХУВЬ, байгууллагын хариуцлагын хэлбэрээр,
Нэр томьёоны тайлбар: Медиан цалин гэдэг нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалинг хэлдэг байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн