Өмнөд Солонгост сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан бага болон ахлах ангийн сурагчдын эзлэх хувь энэ жил сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн байна.
Тодруулбал, БНСУ өнгөрсөн тавдугаар сараас хойш улсын хэмжээнд бага ангиас эхлээд ахлах ангийн 3.17 сая сурагчийн дунд явуулсан сургуулийн хүчирхийллийн талаарх судалгааны үр дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын 1.9 хувь нь өнгөрсөн оны наймдугаар сараас тавдугаар сарын хооронд сургуулийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан нь өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн байна.
2023 оны үзүүлэлт нь 2013 онд бүртгэгдсэн 2.2 хувиас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Хохирогчдын эзлэх хувь бага ангийн сурагчдын дунд хамгийн өндөр буюу 3.9 хувь, дунд ангийн сурагчид 1.3 хувь, ахлах ангийн сурагчид 0.4 хувь байна.
Сургуулийн хүчирхийллийн 37.1 хувь нь хэл амаар доромжлох хүчирхийлэл, 17.3 хувь нь бие махбодын хүчирхийлэл, 15.1 хувь нь танхайрсан хэрэг тус тус оржээ. Сургуулийн хүчирхийллийн 68.8 хувь нь сургууль дотор үйлдэгдсэн байна. Сургуулийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн найман хувь нь энэ нь тийм ч том асуудал биш, энэ тухай хэнд ч мэдэгдээгүй байна. Мөн судалгаанд хамрагдагсдын нэг хувь нь сургуулийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан нь өнгөрсөн оныхоос 0.4 хувиар өссөн бөгөөд 2013 онд бүртгэгдсэн 1.1 хувиас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.