Монголын эртний булшинд хадгалагдан үлдсэн модон хүрээтэй, төмөр дөрөөтэй эмээл нь энэ төрлийн хамгийн эртний олдвор байж магадгүй гэнэ.
“Antiquity” сэтгүүлд энэ сарын 8-нд нийтлэгдсэн судалгаанд олон улсын археологичдын баг агуйн булшнаас уг одворыг олсон тухай мэдээлсэн байна. Булшинд байсан хүний шарил, адууны ширэн эмээлийн дээжийг үзэхэд энэ нь манай эриний 420 оны үед хамаарах бөгөөд энэ нь дэлхийн хамгийн эртний эмээлд тооцогдож байгаа аж.
Орчин үеийн адууг анх МЭӨ 2000 онд гаршуулсан. Хэдхэн зууны дотор хазаар зохион бүтээж, МЭӨ 1000 оны үед зөөлөн дэвсгэр буюу тохош хэрэглэх болжээ. Харин морин цэргийн хэрэгслийн чухал хэсэг болох дөрөө бүхий хатуу эмээл нь илүү сүүлийн үеийн шинэ бүтээлд тооцогддог аж.
2015 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн ойролцоох Урд улаан үнээт гэдэг газар байрлах агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын Үндэсний музейн археологичдод мэдэгджээ.
Хоёр талдаа арьсан оосортой хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж. Мөн тэнд хонь, доргоны арьсан хувцас өмсөж оршуулсан хүний араг яс байжээ. Уг булшийг "морьтны агуй" гэж нэрлэх болсон байна.
Хүний шарилын цацраг туяа, эмээлийн арьсан дөрөөний оосор нь оршуулга болон эмээлийг МЭ420 оны орчмынх гэж үзэж байгаа аж.
Судалгааны ахлагч Колорадо Боулдерын их сургуулийн археологич Уильям Тейлор “Live Science”-д өгсөн ярилцлагадаа “Адууг гаршуулах нь хэцүү байсан. Урд улаан үнээтийн оршуулгын газраас олдсон адууны шүд нь бага зэрэг гэмтэлтэй, хамрын ясанд өөрчлөлт орсон байсан нь Төв болон Зүүн Азийн бусад адууны булшнаас олдсон гэмтэлтэй адил байсан. Урд улаан үнээтийн булшнаас олдсон адууны чих цоорхой байсныг харахад морийг хэнийх болохыг гэрчлэх зорилгоор ашигласан байж магадгүй юм" гэжээ.