Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Б.Жавхлан: “Сенчири 3” бонд амжилттай босгосноор 2026 он хүртэл бондын өр төлөхөөргүй боллоо

Б.Жавхлан: “Сенчири 3” бонд амжилттай босгосноор 2026 он хүртэл бондын өр төлөхөөргүй боллоо
Нийтэлсэн 2023 оны 12 сарын 13
Засгийн газар “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийхийн тулд 392.5 сая ам.долларын бондыг дэлхийн зах зээл дээрээс босгосон талаар өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсын Засгийн газар зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум ам.долларын “Сенчири I” төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. “Сенчири II” төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж гадаад өр төлбөрөөс бүрэн шалтгаалсан дефолтоос бүрэн гарсан байдаг.
Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын "Хуралдай" бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор “Сенчири 3” төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. “Сенчири 3” Хонг Конг, Сингапур, Английн Лондон, Америкийн Нэгдсэн Улсын Нью Иорк зэрэг хотуудад Сангийн яам, Монгол банкны хамтарсан баг ажиллаа. 350 сая ам.долларын “Сенчири III” бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам.долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.875 хувь бөгөөд энэ нь хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд.
АНУ-ын Төв банкны хүү 5.5 хувьтай байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна.
2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийг төлөх хуваарьтай байсныг 100 хувь амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.
“Сенчири II”I төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо. 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 400-600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029-2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулж дуусна.
Мөн Хөгжлийн банкны 500 сая евро бондыг өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулсан. Тун удахгүй Хөгжлийн банкны Самуурай бондын 210 орчим сая ам.долларын өрийг төлнө. Үүнийг амжилттай төлөхөөр бэлдэж байна.
Монгол Улс энэ онд нийт тэрбум гаруй ам.долларыг бонд, хүүгийн төлбөрийг төлсөн ч жилийн эцэст валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давахаар хүлээлттэй байна” гэлээ.
 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн