Их Түмэн Санаачилга 23 дахь удаагийн сайд нарын түвшний Зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Ляонин мужийн Шеньянг хотноо арванхоёрдугаар сарын 6-7-ны өдөр боллоо. Монгол Улсаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж оролцож, Монголын талын байр суурийг илэрхийлэв.
Энэ жилийн Их Түмэн Санаачилга хөтөлбөр “Зүүн-Хойд Азийн Нээлттэй, Харилцан Холбоотой, Шинэлэг Эдийн Засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ванг Шоувен, БНСУ-ын Эдийн засаг, сангийн дэд сайд Чой Жиёнг, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Владимир Ильичев, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй хүмүүс оролцож, дээд түвшний уулзалтууд хийв.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Их Түмэн Санаачилгын хөтөлбөр Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтойг дурдаж, эдийн засгийн идэвхтэй харилцаатай БНХАУ, ОХУ болон БНСУ-тай хамтын ажиллагааг тэлэх боломжтой платформ байгааг сайшааж, уулзалтын гол сэдэв болох цахимжуулалт болон цахим эдийн засгийн боломжуудыг дурдаж, хамтран ажиллах боломжтой саналууд хүргүүлэв. Мөн тэрээр Монгол Улсын цахим шилжилтийн онцлох зорилтуудыг танилцуулсан юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Түвдэндорж илтгэлдээ “Дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох чухал асуудлын нэг бол дижитал шилжилт юм. Хүн төрөлхтний орчин үеийн амьдрал, хөгжлийг дижитал ертөнц, цахим шийдэл, цахим худалдаагүйгээр төсөөлөхийн аргагүй.