Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

БНХАУ-д нэг эмнэлгээр өдөрт үйлчлүүлж буй хүүхдийн тоо 600-д хүрч байна

БНХАУ-д нэг эмнэлгээр өдөрт үйлчлүүлж буй хүүхдийн тоо 600-д хүрч байна
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 29
Бээжингийн эрх баригчид ард иргэддээ энэ өвөл, хавар томуу дээд цэгтээ хүрч, микоплазмын уушгины хатгалгааны халдвар өндөр байхыг анхааруулж өвчний тархалтыг зогсоохын тулд амны хаалт зүүхийг уриалаад байна.  
Тус улсын Төрийн зөвлөлөөс "Бүх орон нутаг халдварт өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй, үнэн, бодитой өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Микоплазмын уушгины хатгалгааны халдвараар 5-14 насны хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгааг Хятадын Өвчин, Хамгаалах Төвийн (CDC) дархлаажуулалтын ахлах мэргэжилтэн Ван Хуакин ярьжээ.
ДЭМБ-аас Хятадын эрүүл мэндийн албаны хүмүүс өнгөрсөн аравдугаар сараас хойш бактерийн халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдсэн талаар мэдээлсэн.
Хяталын  төрийн мэдээллийн CCTV-д мэдээлснээр Бээжингийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дор хаяж 7000 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ хүчин чадлаас давсан үзүүлэлт болж байна хэмээжээ. Тус улсын нийслэл дэх Иргэний нисэхийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид өдөрт 550-650 хүүхэд хандаж байгаа аж. Ойролцоох Тяньжин хотын хамгийн том хүүхдийн эмнэлгийн амбулатори болон яаралтай тусламжийн тасаг гэхэд 13 мянга гаруй хүүхдийг хүлээн аваад байгаа аж. Хятадын нийслэлээс зүүн хойд зүгт 690 км-ийн зайд орших Ляонин мужийн эмнэлгүүдийн ачаалал  мөн л өндөр байгаа аж.
Мельбурны их сургуулийн Мельбурн хотын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн тэргүүн Брюс Томпсон хэлэхдээ, урьдчилсан мэдээллээс харахад  ер бусын зүйл байхгүй гэж үзжээ.  Тэрээр "Одоогийн шатанд энэ нь Ковид-19-ийн шинэ хувилбар байж магадгүй гэж хэлэх зүйл алга” гэсэн байна.
ДЭМБ-ын  Бэлэн байдал, урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Мария Ван Керхове “Хоёр жилийн турш үргэлжилсэн Ковид-19-ийн хязгаарлалт нь хүүхдүүдийг эмгэг төрүүлэгч нянгаас хол байлгасан.  Хүүхдүүд олноороо өвдөж байгаа нь хязгаарлалт байхгүй болсон, амны хаалт хэрэглэхээ больсонтой холбоотой бололтой” гэжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн