Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

БНХАУ: Өвөл, хавар томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа дээд цэгт хүрнэ

БНХАУ: Өвөл, хавар томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа дээд цэгт хүрнэ
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 28
БНХАУ-ын Эрүүл мэндийн яам орон нутгийн эрх баригчдад хандан COVID-19-ийн хязгаарлалтыг зөөлрүүлснээс хойших анхны өвлийн улирал учраас амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор  эмнэлгүүдийн хүчин чадал, орны тоог нэмэхийг уриалсан байна.
ДЭМБ-аас Хятадад өргөн тархаад байгаа амьсгалын замын өвчлөлөөс шинэ буюу ер бусын эмгэг төрүүлэгч илрээгүй гэж мэдэгдсэн.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн ням гаригт амьсгалын замын цочмог өвчлөл ихсэж байгаа нь хэд хэдэн төрлийн эмгэг төрүүлэгч бичил биетүүд, тэр дундаа томуугийн тархалттай холбоотой гэж мэдэгдсэн. "Холбогдох эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах, эмийн хангамжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй" гэж Ми хэвлэлийн бага хурал дээр онцолжээ.
Тэрээр “Сургууль, хүүхэд асрах газар, асрамжийн газар зэрэг хөл хөдөлгөөн ихтэй  газруудад  өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүмүүсийн урсгалыг багасгах шаардлагатай байна” гэдгийг мөн онцолжээ.  Хүүхдийн амьсгалын өвчлөл, уушгины хатгалгаа Бээжин, Ляонин муж зэрэг хойд бүс нутагт нэмэгдэж  байгаа аж.
Хятадын Засгийн газрын Төрийн зөвлөлөөс томуугийн өвчлөл энэ өвөл, хавар дээд цэгтээ хүрч, зарим бүс нутагт уушгины хатгалгааны микоплазмын халдвар өндөр хэвээр байх болно гэж мэдэгджээ. Түүнчлэн COVID-19-ийн халдвар дахин сэргэх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Эх сурвалж: Сnbc.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн