Волейболын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр шигшээ багийн тамирчин, Монголын багийн спортын анхны эмэгтэй легионер тамирчин Г.Хандсүрэн буюу Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин үндэсний дээд лигт тоглох боломжгүй болсон билээ. Түүний хувьд 2022-2023 жилийн Үндэсний дээд лигт “Улаанбаатар” клубээс тоглосон. Харин энэ жил "Ховд Ижил Алтайн Барс" клубт элсэн арваннэгдүгээр сарын 8-нд эхний тоглолтоо хийсэн ч холбооны зүгээс тоглуулах боломжгүй гэдгийг илэрхийлээд байгаа. Тэгвэл уг асуудал дээр Г.Хандсүрэн өөрийн тайлбарыг хийлээ.