Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, ухаан алдаж унасан байна. Тиймээс тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.