Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Оюу толгой ХХК Дархан-Уул аймагт 187 га газар нөхөн сэргээнэ

Оюу толгой ХХК Дархан-Уул аймагт 187 га газар нөхөн сэргээнэ
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 25
Оюу толгой компани Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор суманд 187 га газрыг нөхөн сэргээхэд БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллана.
Тодруулбал, Оюу толгой компани нь 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ялбаг голын хөндийд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдэж, байгаль өөрөөрөө нөхөн сэргэх боломжгүй болсон 398.7 га газар техникийн нөхөн сэргээлт хийж, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгч байсан билээ. Тэгвэл энэ удаад мөн л хариуцлагагүй уул уурхайн улмаас сүйдэгдэж орхигдсон 187 га газрыг сэргээх гэрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, "Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурлаа.
undefined
Хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын дөрвөн байршлыг нөхөн сэргээх аж.
Нөхөн сэргээсэн талбайг хамгаалах ажлыг тухайн орон нутаг хариуцна
undefined
Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Оюу толгой компанитай өмнө нь Сэлэнгэ аймгийн Ялбаг голын хөндийг нөхөн сэргээх ажилд амжилттай хамтран ажилласан. Тиймээс ирэх онд Дархан-Уул аймгийн 187 га газарт нөхөн сэргээлт хийхэд дахин хамтран ажиллахаар боллоо. Нөхөн сэргээсэн газрыг дахин сүйдэхээс хамгаалах хүрээнд нөхөн сэргээсэн газар ямарваа нэг зөвшөөрөл олгохгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Иймд нөхөн сэргээсэн газрыг тухайн орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хамгаална" гэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд ойн мэргэжилтнүүд бэлтгэнэ
undefined
Мөн Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Оюу толгой компанийн хувьд уурхайн бусад газарт нөхөн сэргээлт хийх гэж байгаа нь анхных биш. Өмнө нь Сэлэнгэд нөхөн сэргээлт хийснээс гадна Богдхан уулын 70 га газарт нөхөн сэргээлт хийж байна. Уг газар нь түймэрт өртөж, ихэд доройтсон газар байгаа юм. Нөхөн сэргээлтийг Богдхан ууланд ургадаг моддын зүйлээр нөхөн сэргээж байгаагаараа онцлог. Сэргээлтийн хүрээнд 175 мянган мод тарина. Хамтын ажиллагааны хүрээнд мод тарьж ургуулах хамгийн чухал зүйл болох мод үржүүлгийн газрын чадавхыг нэмэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд ажиллах юм. Ойн салбарын хүний нөөц хомсдолтой байгаа. Тиймээс Оюу толгой компани дэмжиж ойн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ" гэсэн юм.
Нөхөн сэргээх газар нь ойн сан, усны эх болсон газар юм
undefined
Хамтын ажиллагааны талаар "Оюу толгой" компанийн байгаль орчны менежер Т.Самданжигмэд "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Оюу толгой компани 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээнд зөвхөн мод тарихаас гадна олон ажил төлөвлөсөн. Үүний нэг нь хариуцлагагүй уул уурхайн улмаас сүйдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажил юм. Шарынгол, Хонгор сумдын нөхөн сэргээх газар нь ойн сан, усны эх бүрддэг газар юм. Тиймээс нөхөн сэргээхээр төлөвлөлөө. Ойжуулалт хийг гээд мод тарихаас гадна байгаа ойгоо хамгаалах чиглэлд анхаарах нь чухал. Иймд хариуцлагагүй уул уурхайн улмаас сүйдсэн газрыг нөхөн сэргээх нь мод тарихтай адил чухал юм" гэлээ.
undefined
Нөхөн сэргээсэн газрыг дахин сүйдэхээс сэргийлж, хамгаалах ажлыг Дархан-Уул аймаг хариуцах юм. Энэ талаар Дархан аймгийн Байгаль орчны газрын дарга "Дархан уул аймагт нөхөн сэргээх шаардлагатай 800 гаруй га газар бий. Үүний 187 гаг нь Оюу толгой компанитай хамтран нөхөн сэргээхээр боллоо. Уг 187 га газар нь хууль бусаар аль олборлогчдын гарт сүйдсэн газар биш. Харин хуулийн дагуу үйл ажиллагаа нь зогссон компаниуд эзэнгүй орхиод явсан газар юм" гэв.
Нөхөн сэргээлтийн ажил 2024 онд эхлэх юм байна.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн