Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Дэлхий дээр цэнхэр, шар, улаан тугтай есхөн улс байдгийн нэг нь Монгол

Нийтэлсэн 2023 оны 11 сарын 16
Цэнхэр, шар, улаан тугтай улс орнууд соёл, тэмцэл, ялалтын түүхийг өгүүлдэг байна. Жишээлбэл, Колумбын  далбаан дахь алтан судал нь баялаг нөөцийг, Молдавын цэнхэр өнгө нь итгэл найдварыг, Румыны эрч хүчтэй цэнхэр нь тэнгэрийг илтгэдэг. Мөн  Чад улс байна. Тус улсын далбаа нь Румынийх шиг харагддаг, олон улсын арга хэмжээнд андуурагдах тохиолдол олон байдаг.  Төрийн далбаа нь Андын нурууны оргилоос Зүүн Европын зүрх хүртэл үргэлжилсэн түүхийг тусгаж, тусгаар тогтнол, хамтын нийгэмлэгийн нийтлэг хэлээр дамжуулан олон улсаар дархсан ард түмнээ нэгтгэдэг үндэстэн бүрийн өвөрмөц байдлын бэлгэ тэмдэг юм. Дэлхий дээр цэнхэр, шар, улаан тугтай ердөө есөн л улс байдаг аж. Үүнд:
Андорра
undefined
-Пиренейн нуруунд орших Андоррагийн төрийн далбаа нь хөх, шар, улаан гэсэн гурван өнгийг дүрсэлсэн байдаг. Эдгээр өнгө нь Андорра улсын түүхэнд нөлөөлсөн Франц, Испани улстай өвөрмөц харилцааг илтгэдэг байна.
Чад
undefined
-1959 онд тусгаар тогтнолоо олж авсан Чад улсын төрийн далбаа нь хөх, шар, улаан өнгөтэй. Пан-Африкийн өнгийг шингээсэн цэнхэр өнгө нь тэнгэр, итгэл найдварыг, шар нь нар, Сахарын цөлийг, улаан нь эрх чөлөөний төлөө урссан цусыг илэрхийлдэг.
Колумб
undefined
-Колумбын цэнхэр, улаан, шар туг нь гурван хэвтээ туузаас бүрдэнэ. Шар нь Колумбын баялаг нөөц, бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг, цэнхэр өнгө нь Колумбтай хиллэдэг Номхон далай, Карибын тэнгисийн эрх чөлөөг илэрхийлдэг, улаан нь бие даасан байдалд хүрэхийн тулд урссан цусыг илэрхийлдэг бөгөөд эр зориг, өгөөмөр сэтгэлийг бэлгэ тэмдэг.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс
undefined
-Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын туг нь ээдрээтэй түүхийг харуулсан. 1960 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа тус далбааны хөх дэвсгэр дээр улаан судалгүй шар одыг дүрсэлсэн байв. Хэдэн жилийн дараа босоо судалтай, жижиг сүлд бүхий шинэ туг гаргаж ирсэн нь хадгалагдан үлджээ.
Эквадор
undefined
-Эквадорын далбаа нь гурван хэвтээ өнгөнөөс бүрдэнэ. Дээд тал нь шар, доор хөх, улаан туузууд байдаг. Шар өнгө нь эх орныхоо байгалийн арвин баялаг, үржил шимт хөрсийг бэлгэддэг бол хөх тууз нь тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэсэн эрх чөлөөний хүсэл тэмүүллийг илэрхийлэн цэлмэг тэнгэр, далай тэнгисийг илэрхийлдэг. Улаан нь тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд цус урсгасан цэргүүд, амь үрэгдэгсдийн цусыг илэрхийлдэг байна.
Молдав
undefined
-Молдавын далбаа нь эрх чөлөөний хөх, тариалангийн газар нутгийн шар, тусгаар тогтнолоо олж авсан эр зоригийн улаан өнгийг агуулдаг. Төвийн шар өнгө бүхий хэсэг нь бүрэн эрхт байдал, энх тайвны бэлгэдэл болсон загалмай, чидуны мөчир, очирт таяг зэрэгтэй бүргэд бүхий үндэсний сүлдээр чимэглэгдсэн байна.
Монгол
undefined
-Монгол Улсын төрийн далбаа нь уламжлал, орчин үеийн байдлын гайхалтай дүр төрхийг харуулсан бөгөөд гурван босоо хэсгээс бүрддэг. Цэнхэр өнгө  нь мөнх хөх тэнгэрийг илэрхийлдэг бөгөөд энэ нь мөн Монголын газар нутгийн уудам талыг илэрхийлдэг. Улаан нь байгалийн хатуу ширүүн дунд цэцэглэн хөгжиж ирсэн эр зориг, эртний уламжлалыг илэрхийлдэг. Зүүн гар талын улаан туузан дээр тугны шонд хамгийн ойр байрлах Монгол Улсын төрийн сүлд, Соёмбыг залсан байдаг. Гал, нар, сар, дэлхий, ус бүхий геометрийн дүрслэлийн энэхүү багана хэлбэр нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлдэг. Соёмбо тэмдэг нь 17-р зуунаас эхлэн хэрэглэгдэж ирсэн бөгөөд янз бүрийн дэглэмийн үед хадгалагдан үлдсэн.
Румын
undefined
-Румын улсын далбаа нь хөх, шар, улаан гэсэн гурван тэнцүү хэсгээс бүрддэг. 1989 онд коммунизм унасны дараахан албан ёсоор батлагдсан гурван өнгөт далбаа нь эрх чөлөө, шударга ёс, ахан дүүсийн нэгдлийг илэрхийлдэг.
 Венесуэль
undefined
-Шар, хөх, улаан өнгийн хэвтээ гурвалсан өнгө бүхий Венесуэлийн далбааг Латин Америкийн тусгаар тогтнолын чухал зүтгэлтэн Франсиско де Миранда зохион бүтээжээ.
Эх сурвалж: Yahoo lifestyle
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн