Open iToim app
Анализ | 4 мин уншина

Монгол Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа 2015-2023

Монгол Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа 2015-2023
Ч.Сумъяа
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 15
2023 оны 09 сарын байдлаар, Хятадын статистикийн мэдээгээр БНХАУ Монгол улс хоёр талын худалдааны эргэлт 12.07 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.42 хувиар өссөн байна. Инфляц, цар тахлын хүндрэлийг үл харгалзан нүүрс болон бусад түүхий эдийн худалдааны өсөлтөөс шалтгаалж импорт, экспорт хоёр оронтой тоогоор өссөн байдалтай байна. 2023 оны 09 сарын Хятадын талын статистикаар, Худалдааны тэнцэл 7.06 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.2 хувь өссөн байна. 2015-2023 оны хоорондох Монгол, Хятад хоёр орны худалдааны статистик дэээр анализ хийв.
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
Хоёр талын худалдаан дээр, дараах байдлууд ажиглагдаж байна
undefined
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
undefined
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
Эх сурвалж: Хятадын статистикийн газар
2015-2023.09 худалдааны статистикаас харвал, Хятад Монголоос 56 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол Хятадаас Монгол руу 16 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна. Эдгээр жилүүдэд Монгол Хятадын хоёр улсын худалдаа Монгол талдаа худалдааны тэнцэл үргэлж ашигтай гарч 40 гаруй тэрбум ам.доллар байсан байна. 160 орчим улс орнуудтай Монгол улс гадаад худалдаа хийдэг бөгөөд худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий бөгөөд энэ нь БНХАУ юм.
Мөн энэ хугацаанд Хятадын талаас хамгийн ихээр экспортолсон ТОП-5 бүтээгдэхүүний эхэнд цахилгаан эрчим хүч байгаа нь сонирхолтой татна. Оюутолгойн болон боомтуудын цахилгаан эрчим хүч юм. Мөн уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүд хэрэгжихийн хэрээр Хятад улсаас үйлдвэрлэлийн орц, төмөр ган хийц, ачигч машин чиргүүлнүүд эдгээр жилүүдэд импортолсон. Сүүлийн үеийн хэдэн жилийн статистикаас харвал, Хятадаас дизель болон шатах тослох дизель, бензин төрлийн бараа материалын экспорт өсөн нэмэгдэх хандлагатай харагдаж байна.
2015-2023.09 сар хүртэлх хугацаанд Хятад Монголоос авч буй импортын хувьд, Монгол улсын экспортын уламжлалт бүтээгдэхүүнүүд тухайлбал бүх төрлийн нүүрс,зэсийн баяжмал, түүхий газрын тос, ноолуур зэрэг хамгийн өндөр хэмжээтэй байв. Коксжих нүүрс 22 тэрбум гаруй ам.долларын орлого Монгол Улсад оруулсан бол, зэсийн баяжмал харин 20 орчим тэрбум ам.долларын орлого оруулжээ. Түүнчлэн цайр, төмрийн хүдэр, боловсруулсан боловсруулаагүй хушны самар, малын гаралтай мах болон бусад төрлийн бүтээгдэхүүн  Хятад Монгол Улсаас импортолсон байна.
8 ОРОНТ БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ ангиллаар нийт 8500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс экспортолдог, импортолдог. Хятад улс Монгол улсаас эдгээр жилүүдэд 700 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн импортолсон бол , Хятад улсаас Монгол улс руу 6300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсон.
Монгол Хятадын худалдааны 60 гаруй хувь Өвөрмонголтой хийгдэх худалдаа байдаг. Бусад муж хотууд тухайлбал, Бээжин, Фужянь, Шаньдун зэрэг мужуудтай хийх худалдаа огцом өсч байна. Өвөрмонголоос гадна хил залгаа Шиньжян, Ганьсү мужуудтай хийх худалдаа тогтвортой байна.
Energy(Эрчим хүчний)[1] секторын хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. 2015-2023.09 сар хүртэлх статистикаас харвал, Хоёр улсын худалдаа эргэлт дотор, 40 гаруй хувийг хамарч байна. Цаашид ч өсөх төлөвтэй байгаа бөгөөд, ялангуяа Монгол Хятадын төрийн өмчит компаниуд голлон хамтын ажиллагаагаа өргөжүүлж урт хугацаанд олон сая тон-оор нүүрс худалдан худалдан авах гэрээ байгуулж, уул уурхайд ашиглах тэсрэх дэлбэрэх бодис Монголын талд нийлүүлэх, олборлолт ашиглалт, тээвэрлэлт хамтарч хийх зэргээр тоо биет хэмжээг өсгөж байна.
Монгол, Хятадын худалдаанд бүтээгдэхүүний нэр төрөл ангилал буурч байна. 8 ОРОНТ БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ ангиллаар нийт 8500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс экспортолдог, импортолдог. Сонирхолтой нь, Хятад улсын Монголоос авах импорт дотор бараа бүтээгдэхүүний төрөл 2017 оноос жилээс жилд буурч 2023 он гэхэд 227-оос 150 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн болсон байна. Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг боловч, бодит байдал дээрээ худалдааны хамгийн том түнш Хятад улстай хийж буй худалдаан дээр төрөлжихгүй улам уул уурхай, energy сектор давамгайлж биет хэмжээ бодитоор өссөөр байна. Хятад улс Төв Азийн орнуудаас тухайлбал, Узбекистан улсаас авах импортын бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл олширч, нэмэгдэж байна.
Хятад улсын гадаад орнуудаас импортоор авах коксжих нүүрсний биет хэмжээ тогтвортой биш байна. Хятад улс 2019 онд коксжих нүүрс импортоор авах хэмжээ нь 74.49 сая тон байсан бөгөөд 2020 онд 72.26 сая тон 2021 онд 54.63 сая тон, 2022 онд 63.86 сая тон, 2023 оны 09 сар гэхэд 72.73 сая тон болж өсч байна. Монгол Улсаас авах импортын хэмжээ нь мөн л тогтворгүй, хятадын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна. 2023 оны 09 сарын байдлаар, Хятадын тал 37.70 сая коксжих нүүрс Монголоос импортолсон байдалтай байна.
undefined
2022 онд Монгол, Хятадын худалдааны хэмжээ 12 тэрбум ам.доллар давж, 2014 онд хоёр улсын тогтоосон дунд хугацааны худалдааны зорилтод хүрсэн байна. Энэ жилийн хувьд Монгол, Хятад хоёр улсын худалдаа түүхэн дээд хэмжээнд буюу 15 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Хоёр орны худалдааны хэмжээг ирэх жилүүдэд 20 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхийн төлөө чармайхаар тохиролцов. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-г боловсруулж шинэчлэн найруулсан. Монгол, Хятадын худалдааны бүтцээс авч үзвэл, уул уурхай energy секторын салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл байсаар байна. Цаашид Монгол, Хятад хоёр улс бүхий л салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түвшинг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх байхаа гэдэгт найдаж байна.
Үргэлжлэл бий!
Ч.Сумъяа
+ Дагах
Олон улс судлаач, эдийн засагч мэргэжилтэй
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн