Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобусны хэрэг”-т холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан зарлажээ. Тэдний олонх нь төрийн албан хаагчид. Тодруулбал, Нийслэлийн Тамгын газар болон харьяа агентлагуудын ажилтнууд байна. Автобус худалдан авах ажиллагаанд тэд ажил үүргийн хуваарийн дагуу оролцсон. Гэхдээ тэдэнд эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл бий юү. Тэд үнэхээр ногоон автобусны хэргийн хариуцагчид уу. Улс төрийн ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх чадал байгаа юу. Энэ асуултад олон нийт “үгүй” гэсэн хариулт өгөх болов уу.
Ажил үүргийн хуваарийн дагуу гарын үсэг зурсан төрийн албан хаагчдыг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж ялласан тохиолдол өмнө нь гарч байсан. Энэ жишгээр төрийн албан хаагчдыг буруутгаад, хэргийг голлон зохион байгуулсан өндөр албан тушаалтнууд сугараад үлдэх юм биш биз.
Ажил үүргийн хуваарийн дагуу тухайн баримт бичигт төрийн албан хаагч гарын үсэг зурах ёстой бол, ажлын хэсэгт багтах шаардлагатай бол үг дуугүй л гүйцэтгэнэ. Хэн нэгэн өндөр албан тушаалтан гарын үсэг зурах ёстой гэж шахвал тэдэнд татгалзах эрх байхгүй. Төрийн албанд ажилласныхаа төлөө олон хүн, гэр бүл хилсдээд өнгөрөх вий.
Дор дурдсан нэрсийг харвал төрийн байгууллагын орлогч дарга, хэлтсийн дарга, ажиллах мэргэжилтэн, мэргэжилтэн, улсын байцаагч, инженерүүд, компанийн ажилтнууд байна. Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийхдээ чадал муутай, улс төрийн нөлөөлөлгүйг нь онилдог болжээ.
Одоогоор ногоон автобусны хэрэгт шалгагдаж буй албан тушаалтнууд:
1. Ж.Сандагсүрэн, НЗД-ын нэгдүгээр орлогч
2. Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн ахлах зөвлөх
3. Ж.Эрдэнэбат, “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал
4. А.Ганхуяг, “Тэнүүн огоо” ХХК-ийн ерөнхий захирал
5. С.Жавхлантбаатар, ННТГ-ын дарга
6. Г.Энхтайван, Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга
7. Б.Мөнхболд, ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга
8. Б.Дөлгөөн, ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга
9. Ц.Хадбаатар, Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын
10. У.Энхтөр, Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын
11. О.Лувсандагва, ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга
12. Г.Мишээлт, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын
албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
13. О.Хонгорзул, Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт
хариуцсан ахлах мэргэжилтэн
14. А.Нарангэрэл, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн
15. О.Сүхбаатар, Нийтийн тээврийн улсын байцаагч
16. Б.Алтаншагай, ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер
17. Ш.Баярсүх, НХААГ-ын Төрийн худалдан авах ажиллагааны хэлтсийн
18. Д.Цогтбадрах, ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн
тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер
19. Б.Баярмаа, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө
оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч
20. Л.Солонго, Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа
21. Лий Жунг Суб /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
22. Ким Киабаум /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
23. Пак Чол Су /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
24. Ки Ёл Ким /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан